728 x 90

Дорноговь аймгийн 6, Сүхбаатар аймгийн хоёр суманд бороо орж байна

Дорноговь аймгийн 6, Сүхбаатар аймгийн хоёр суманд  бороо орж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр өнөөдөр өглөөний байдлаар улсын зарим аймаг, сумдын нутгаар цас орж, зарим газраар бороо, цасан шуурга шуурч байна.

Цас орж буй бүс нутгууд:

  • Булган: Булган, Сэлэнгэ чиглэл

  • Говь-Алтай: Жаргалан

  • Говьсүмбэр: Сүмбэр

  • Дархан-Уул: Дархан, Орхон, Шарын гол

  • Дорноговь: Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт

  • Дундговь: Адаацаг, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн, Сайнцагаан, Цагаандэлгэр, Эрдэнэдалай

  • Завхан: Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Дөрвөлжин, Завханмандал, Их-Уул, Сантмаргац, Тосонцэнгэл, Тэс, Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Шилүүстэй, Эрдэнэхайрхан

  • Нийслэл: Багануур, Налайх, Сонгинохайрхан (Партизан), Улаанбаатар, Хан-Уул (Буянт-Ухаа, Мишээл Экспо)

  • Орхон: Баян-Өндөр, Жаргалант

  • Сэлэнгэ: Баруунбүрэн, Баянгол, Ерөө, Зэлтэр, Зүүнбүрэн, Мандал, Орхон, Орхонтуул, Сүхбаатар, Хушаат, Цагааннуур

  • Сүхбаатар: Баяндэлгэр

  • Төв: Алтанбулаг, Аргалант, Батсүмбэр, Баян, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Баянцагаан, Баянчандмань, Бүрэн, Дэлгэрхаан, Жаргалант, Заамар, Зуунмод, Лүн, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ, Эрдэнэсант, Өндөрширээт

  • Увс: Баруунтуруун, Зүүнговь, Цагаанхайрхан

  • Хэнтий: Баянмөнх, Галшар, Дархан, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Хэрлэнбаян-Улаан тосгон, Цэнхэрмандал

  • Өмнөговь: Цогтцэций сумдын нутгаар

Цасан шуурга шуурч буй газар:

  • Говь-Алтай: Баян-Уул, Дэлгэр, Цээл

  • Дундговь: Дэлгэрхангай, Хулд

  • Ховд: Ховд

  • Өмнөговь: Булган сум

Бороо орж буй бүсүүд:

  • Дорноговь: Замын-Үүд, Сайншанд, Улаанбадрах, Хөвсгөл, Эрдэнэ, Өргөн

  • Сүхбаатар: Онгон, Халзан

Иргэдийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, хальтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул дулаан хувцаслаж, шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ