728 x 90

9 БАНК, САНХҮҮГИЙН 88 байгууллагаас зээл гаргуулан авсан 3 БҮЛЭГ этгээдүүдийг ИЛРҮҮЛЖЭЭ

9 БАНК, САНХҮҮГИЙН 88 байгууллагаас зээл гаргуулан авсан 3 БҮЛЭГ этгээдүүдийг ИЛРҮҮЛЖЭЭ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулж, 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулан авч, завшсан үйлдлийг Тагнуулын байгууллагын алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тэд банк, санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний зээл гаргуулан авч, хохирол учруулжээ. 


Дээрх бүлэг этгээдүүд эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан 290 иргэний үйл ажиллагаагаар 17 аж ахуйн нэгжид өндөр цалингийн ажиллагсад мэтээр НДШ төлөлтийн хуурамч баримт үйлдэн, нийгмийн даатгалын байгууллагын архив бүхий албан тушаалтнуудтай хуйвалдан уг хуурамч мэдээллийг цахим санд оруулан, арилжааны 9 банк, банк бус санхүүгийн 88 байгууллагаас нийт 32.2 тэрбум төгрөгийн зээл авсан байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа гэх мэдээлэл байна.


Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хэрэгт Монгол Улсын нэр бүхий гурван бүлэг этгээдийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд тэднийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах гэмт хэргээр шалгаж байгаа аж. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ