Бахрейн улсын Манама хотноо 2025 оны 10-р сарын 21-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй "3 дахь удаагийн Азийн Залуучуудын наадам"-д 45 орны 4000 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа билээ. Үүнээс олимпын таеквондогийн тулаан төрлийн хөвгүүдийн +73кг жинд Спортын төв сургууль, Олимп клубын тамирчин Б.Бэлгүтэй хэсгийн шатанд Тайланд, Казахстан улсын тамирчдыг удаа дараа ялж хүрэл медалийн эзэн боллоо.
0 сэтгэгдэлтэй