Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд найм давж үзүүрлэж Улсын гарди цол хүртсэн Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн байдаг. Тэрбээр энэхүү асуудлыг шалгуулж, үнэн мөнийг тогтоолгохоо мэдэгдээд байсан юм.
Түүнчлэн Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарын өгсөн мэдээллээр, Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, Улсын гарди Н.Өсөхбаярын өөрийнх нь гаргасан гомдлын дагуу допингийн төрлийн зүйл хэрэглүүлсэн, хорлосон гэх хэргийг шалгаж байгаа аж.
0 сэтгэгдэлтэй