Хөвсгөл аймгийн Увс аймагт иргэн Ц, У нар алга болсон тухай дуудлага, мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Улмаар албаныхан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
- Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Шар жалга” гэдэг газар тус сумын харьяат иргэн “Ц” нь аравдугаар сарын 6-ны өдрийн 18:00 цагийн орчим иргэн Х-гийн гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 10-ны өдрийн 16:15 цагт онцгой байдлын газарт хүлээн авсан. Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
- Увс аймгийн Тэс сумын нэгдүгээр багийн “Шар хөдөө” гэдэг газар аравдугаар сарын 12-ны өдрийн 09:30 цагийн орчим тус сумын харьяат иргэн У нь “Шар хөдөө” гэдэг газраас Улаангом сум руу мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 13-ны өдрийн 03:30 цагт онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн У /67 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.