ЭХЯ-ны байранд шалгалт хийжээ. Тус яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамцын ажлын байр болон гэрт нь хууль хяналтынхан нэгжлэг хийсэн байна.
Өмнөговь аймгийн Ханбогд суманд улсын төсвийн 30 тэрбум төгрөгөөр баригдсан Дулааны цахилгаан станцын барилгын ажлыг улсын комисст хүлээн авахдаа хууль зөрчсөн гэж үзэж буй бололтой. Тодруулбал авлига авсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Одоогоор түүнийг 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ.
0 сэтгэгдэлтэй