728 x 90

Хойд эцэг нь хоёр настай хүүгийн цогцсыг Чингэлтэй ууланд нуусан байжээ

Хойд эцэг нь  хоёр настай хүүгийн цогцсыг  Чингэлтэй ууланд нуусан байжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Есдүгээр сарын 8-ны өдөр хоёр настай хүүхдийг хойд эцэг нь хөнөөсөн хэрэг гарсан тухай бид мэдээлсэн.

Тодруулбал,Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт "Хоёр настай хүүхэд алга боллоо" гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Тэр өдөр хүүтэй  хамт явж байсан хойд эцэг нь  ''Бусдын халдлагад өртөөд хүүгээ алдчихлаа" хэмээсэн аж. Хэргийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад 26 настай эрэгтэй дагавар хүүхдээ "Машинаа бохирдууллаа" хэмээн уурлаж амь насыг нь бүрэлгээд, цогцсыг нуусан байжээ.Сэжигтэн этгээд хүүтэй хамт ээжийг нь ажлаас нь авахаар ажлын гадаа нь зогсож байгаад гэнэт алга болжээ. Цагдаагийн байгууллага тэр даруй мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж нас барсан хүүгийн цогцсыг тухайн өдрийн 02 цагт Чингэлтэй уулнаас олсон байна.


ЦЕГ-аас дээрх хэргийн талаар тодруулахад  “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хоёр настай хүүхэд алга болсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11.00 цагийн орчимд ирсний дагуу шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, хүүхдийн амь насыг хохироосон байж болзошгүй гэмт этгээдийг тогтоон, хэрэгт холбогдсон этгээдийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна”


гэв.


Тэрбээр хүүг хөнөөгөөд цогцсыг нь нуучихаад "Хүү алга болчихлоо" хэмээн цахим орчинд машинтайгаа эрэн хайж байна гэсэн зар оруулжээ. Тэр заран дээрээ 

"Энэ сарын 8-ны өдрийн үдээс хойш 17 цаг-18 цагийн хооронд  Баянзүрх дүүргийн "Mongolian tenders" гэх газраас Приус маркийн мөнгөлөг саарал машины дотор нь хоёр настай хүүхэд байсан" хэмээжээ. Ингээд зогсохгүй цагдаа нартай хүүг хайж явсан байна. Шалгалтын ажлаар түүний хууль бус үйлдэл илэрсэн байна.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ