728 x 90

Дагавар хүүгээ хөнөөж, цогцсыг нуучихаад ''Хүү алга болчихлоо'' хэмээн цагдаа нартай хамт хайлцаж явжээ

Дагавар хүүгээ хөнөөж, цогцсыг нуучихаад ''Хүү алга болчихлоо'' хэмээн цагдаа нартай хамт хайлцаж явжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Есдүгээр сарын 8-нд хоёр настай хүүхдийг хойд эцэг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан тухай бид мэдээлсэн. 26 настай дагвар эцгийг нь баривчлан шалгаж байна.


Тэрбээр хүүг хөнөөгөөд цогцсыг нь нуучихаад "Хүү алга болчихлоо" хэмээн цахим орчинд машинтайгаа эрэн хайж байна гэсэн зар оруулжээ. Тэр заран дээрээ 

"Энэ сарын 8-ны өдрийн үдээс хойш 17 цаг-18 цагийн хооронд  Баянзүрх дүүргийн "Mongolian tenders" гэх газраас Приус маркийн мөнгөлөг саарал машины дотор нь хоёр настай хүүхэд байсан" хэмээжээ. Ингээд зогсохгүй цагдаа нартай хүүг хайж явсан байна. Шалгалтын ажлаар түүний хууль бус үйлдэл илэрсэн байна.


 Эргэн сануулахад, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт "Хоёр настай хүүхэд алга боллоо" гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

 Тэр өдөр хүүтэй  хамт явж байсан хойд эцэг нь  ''бусдын халдлагад өртөөд хүүгээ алдчихлаа" хэмээсэн аж.

Хэргийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад 26 настай эрэгтэй дагавар хүүхдээ "Машинаа бохирдууллаа" хэмээн уурлаж амь насыг нь бүрэлгээд, цогцсыг нуусан байжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ