728 x 90

Сэлэнгийн баруун өмнөд хэсэг, Улаанбаатар, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0...-5 хэм хүрч цочир хүйтэрнэ

Сэлэнгийн баруун өмнөд хэсэг, Улаанбаатар, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0...-5 хэм хүрч цочир хүйтэрнэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

7-8-нд шилжих шөнө Сэлэнгийн баруун өмнөд хэсэг, Улаанбаатар, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0...-5 хэм хүрч цочир хүйтэрнэ. 

 7-8-нд шижих шөнө төвийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрэхийг анхааруулж байна.

2025 оны есдүгээр сарын 09-нөөс 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

09-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ