728 x 90

Сурагч волейболын шүүгчийн өндөр сандлыг татаж, дарагдаж эндсэн нь камерын бичлэгт үлджээ

Сурагч волейболын шүүгчийн өндөр сандлыг татаж, дарагдаж эндсэн нь камерын бичлэгт үлджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Өвөрхангай аймгийн Уянга сумын II сургуулийн спорт зааланд  сурагч амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.


Энэ мэдээллийг тодруулбал, биеийн тамирын хичээлдээ орж байсан долоон настай Б хүү эндсэн байна. Энэ харамсалтай хэрэг өчигдөр (2025.09.05) гарчээ.

 Хүү биеийн тамирын хичээлд орж байхдаа зааланд байсан волейболын шүүгчийн өндөр сандлыг татаж, дарагдаж эндсэн нь камерын бичлэгт үлджээ.


 Хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ