728 x 90

ДОПИНГ ИЛЭРСЭН НАЙМАН БӨХИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСЖЭЭ

ДОПИНГ ИЛЭРСЭН  НАЙМАН БӨХИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСЖЭЭ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
2025 оны баяр наадмаар 21 аймаг, 3 алслагдсан дүүрэг, мөн бүх цэргийн наадмаас допингийн хяналтын шинжилгээг аймгуудын Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын хороо, алслагдсан дүүргүүдийн захиргаа, Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-той хамтран зохион байгуулж, хууль, дүрмийн дагуу авч ажиллалаа.
Шинжилгээний сорьцуудыг 2025 оны 6 дугаар сарын 6-ны, 7 дугаар сарын 13-ны болон 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездены Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry, Dresden, Germany, www.idas-kreischa.de) рүү хүргэн өгч, лабораторийн шинжилгээнд хамруулсан.
МҮДЭБ нь Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу шинжилгээний дүн, зөрчил, эрх хассан хугацаа зэрэг холбогдох арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх үүрэгтэй бөгөөд дараах мэдээллийг нээлттэй хүргэж байна.
Эрх хасагдсан тамирчид Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.23 заалтын дагуу МҮДЭБ-тэй хамтран ажиллаж бодит туслалцаа үзүүлэх эрхтэй.
  1. Архангай аймаг Д.Төрбаяр 2025.07.11-2028.07.10 /3 жил/
  2.  Баянхонгор аймаг Ц.Болдбаатар 2025.07.10-2028.07.09 /3 жил/
  3.   Говьсүмбэр аймаг О.Амгаланбямба 2025.07.11-2028.07.10 /3 жил/  
  4. Дорнод аймаг С.Цогтсүмбэр 2025.08.23-2031.08.22 /6 жил/ 
  5.  Өмнөговь аймаг Б.Сундуйжадамба 2025.08.11-2029.08.10 /4 жил/
  6.   Төв аймаг Э.Чойням 2025.07.10-2029.07.09 / 4 жил/ 
  7. Төв аймаг Э.Гантөмөр 2025.07.10-2028.07.09 / 3 жил/
  8.  Хөвсгөл аймаг Э.Мөнхтөр /Эмчилгээний зорилгоор чөлөөлөх хороонд хандсан/
  9. 9. Хөвсгөл аймаг Б.Сүх-Эрдэнэ /Эмчилгээний зорилгоор чөлөөлөх хороонд хандсан/
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ