“Улаанбаатар 2025” Азийн дуатлоны цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хүй 7 худагт эхэллээ.
Тэмцээнд элит ангилалд Сингапур, Япон, Монгол Улсын нийт 22 тамирчин өрсөлдөх бол сонирхогчдын ангилалд 80 гаруй тамирчин өрсөлдөх юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын ивээл дор зохион байгуулагдаж буй тэмцээний нээлтийн үйл ажиллагаа болж элит ангиллын эрэгтэй гараанд 11 тамирчин гарч энэ удаагийн тэмцээн албан ёсоор эхэллээ.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд тус тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, тэмцээнийг зохион байгуулах хорооны дэд дарга, Нийслэлийн ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг, БТСУХ-ын дарга Э.Билэгт, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй нарын хүндэт зочид оролцсон байна.
