Улсын циркийн барилгыг нураагаад дөрвөн жилийн нүүр үзэж байна. Тус барилгыг 2008 онд Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж хувьчлан авч “АСА” цирк нэртэй болсон. 2008-2020 он хүртэл циркийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан ч 2020 оны долдугаар сараас засварын ажил эхэлж, өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа юм. Өмнө нь циркийн барилгыг 2024 оны долдугаар сарын 7-нд ашиглалтад оруулна гэж мэдээлж байсан ч чадаагүй. Тэгвэл “АСА” циркийн захирал Д.Дагвадорж өөрийн сошиал хаягаараа дамжуулан циркийн барилгыг аравдугаар сард ашиглалтад оруулах тухай хуваалцсан байдаг. Түүний хэлснээр бол өчигдөр нээх байсан ч дахин хойшилжээ. Барилгын ажил дуусаагүй тул ирэх сарын 1-нд нээхээр болсон гэнэ. Олон нийт их аваргыг үгэнд итгэж хүлээцтэй хандсаар байгаа боловч дахин дахин ийн хойшилсоор байна. Магадгүй ирэх сарын 1-нд дахин хойшлох бол нэг их гайхаад байхааргүй болжээ.
3 сэтгэгдэлтэй
Зочин 66.181.179.166
10 сарын өмнөСумъяабазар,Дагвадорж нар энэ олон мянган хүүхэд залуусыг үзэх циркгүй болгосныхоо үйлийг эдлэх л байх.Монгол циркийн хөгжлөөс хойш зулгааж,жүжигчид амьтдыг нь гудманд гаргасан хүмүүс олон удаагийн хуурч мэхлэлтээсээ ичихгүй,ард түмнийг тохуурхах юм даа.

С 59.153.115.139
10 сарын өмнөЁстой худал шаадаг аврага даа улаан цайм шүү