Улстөр 

ГЕРМАНЫ ШҮҮХ Б.ХУРЦЫГ ЦАГААТГАХ ШҮҮХ ХУРАЛД Н.ЭНХБАЯР, Ц.НЯМДОРЖ, Л.ЭРДЭНЭЧУЛУУН НАРЫГ ДУУДАХ УУ

УЛСТӨР НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГ УУЛ УУРХАЙ ENTERTAINMENT ДЭЛХИЙ ДАХИНД МАНАЙ 76 Одоогоос найман жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 27-ны өглөөний 10 цагийн үед Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурц өнгөрсөн сарын сүүлээр Герман Улсын шүүхийн байгууллагаас суллагдан эх орондоо ирсэн. Түүнээс энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар мэдэх хүн тун ховор. Тэрбээр ирмэгцээ АТГ-ын дэд даргаар, дараа нь Тагнуулын ерөнхий газрын даргаар ажилласан тэрбээр 2017 оны арваннэгдүгээр сард буюу ажлаа өгсний дараахан телевизийн ярилцлагад оролцохдоо өөрт нь холбогдох эл хэргийг “түдгэлзүүлсэн гэж ойлгосон” хэмээн ярьсан. Эх сурвалжаас авсан…

Цааш үзэх
Улстөр 

Төрийг хүчгүйдүүлж буй тэрбумтан түшээд буюу ЖДҮ-чин гишүүд

Манай Монгол ер нь их амар амгалан улс  юм. Ард түмэн маань ч үнэхээрийн аядуу зөөлөн голдуу хүмүүс ажээ. Учир юу хэмээвээс хоёр гуравхан жилийн өмнө гуйж гувшсаар УИХ-д сонгогдсон хүмүүс нь төрийн, түмний хөрөнгөөс улайм цайм хулгай хийчихээд байхад ард түмэн тоохгүй л сууж байдаг. Нөгөөдүүл нь ч цайрчихсан. Гуян дээрх “гурил”-аа ч гөвөхгүй. Эрхэм гишүүд хэдэн арваараа, хүн тус бүр  ЖДҮХС-гаас 950 сая, түүнээс дээш тэрбум гаруй төгрөгийг туучихлаа. Тэр нь баригдлаа. Хуулийн байгууллага шалгаж үзээд гэмт хэрэг гэж үзэв. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ-д санал орууллаа. Гэвч…

Цааш үзэх
Улстөр 

ЕРӨНХИЙ САЙДУУД БА АТГ

Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд, өдгөө Шведийн Вант Улсад суугаа Монгол Улсын элчин сайдын албыг хашиж буй М.Энхсайхан уржигдар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хандаж ил захидал бичсэн. Түүний захидлыг товчлон хүргэвэл “Өөрт тохиолдсон явдлаас харахад АТГ өөрт ногдсон үүрэгт ажлаа хийх гэж эрмэлздэг, харин тэднийг дээрээс нь улс төржүүлэх гэж оролдоод байна уу даа гэсэн сэтгэгдэл төрөв. Ийм нөхцөлд авлигатай хийх тэмцэл үр дүн муутай байх нь ойлгомжтой. Ерөнхий прокурор таныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу прокурорууд нь хараат бус, бодит байх, төрийн бусад байгууллагынхаа ажилд саад учруулахгүй зохицож…

Цааш үзэх
Улстөр 

Д.АРИУНБОЛДЫН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ЮУ? АРД ТҮМНИЙ БАЯЛАГ УУ?

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунболд гэх залуу 2016 онд томилогдож байсан. Түүнийг  энэ албан тушаалд томилогдсоноос  хойш Д.Ариунболд гэх эрхмийн нэр сайнаас илүү саар мэдээлэлтэй хэвлэлээр хөвөрсөөр өнөөг хүрлээ.   Тодруулбал  өнгөрсөн онд болсон  Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр  “Эрдэнэс Тавантолгой”, Жижиг “Тавантолгой” ХК-ийн дундын мөргөцгөөс 260 000 тонн нүүрсийг хулгайгаар олборлосон. Энэ нүүрсний үнэ болох 18 960 000 ам.доллар хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон. Мөн Тавантолгойн нүүрсийг борлуулахад дундаас нь “зуучлагч” нар ашиг хүртдэг. Үүнд захирал Д.Ариунболд оролцож ашиг авдаг талаар  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ярьсан байдаг.…

Цааш үзэх
Улстөр 

НЭРИЙГ БҮТЭН ДУУДАХАД ХУВЬ ЗАЯА ТЭГШИРДЭГ

Надад яагаад ийм нэр өгсөн юм бэ. Бусад хүүхэд Цэцэгээ, Гэрэлээ, Маралаа гээд сайхан нэртэй байхад би нэрээ хэлэхээс ичиж байна гээд хошуугаа унжуулах бяцхан охиныг хараад юм бүхэн учиртай, учир бүхэн тайлалтай гэж бодож билээ. Дуудах нэрийг эцэг эх өгдөг бол дуурсах алдрыг хүн өөрөө олж авдаг. Шинэ хүн мэндлэхэд эцэг эх нь ламаас нэр асууж, хувь заяаг нь тэгшилдэг уламжлал өнөөдөр мартагдахад хүрчээ. Гурван өдрийн дотор нэр хайрлаж, аав нь насан туршдаа дуудуулах тэр эрхэм нэрийг нь хөвгүүн байвал баруун чихэнд нь, охин төрвөл зүүн чихэнд шивнэдэг монгол…

Цааш үзэх
Улстөр 

Дарь-Эх орчмын айлууд дэд бүтцэд ойр тул дахин төлөвлөлтийг яаравчлуулахыг хүслээ

Гэр хороололд агаарын бохирдлыг бууруулах техник, технологийн дэвшлийг суурилуулсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа болон өрхүүдтэй УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн энэ сараас танилцаж эхэлсэн. Энэ хүрээнд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очироор ахлуулсан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ийн гишүүн Л.Болд, Нийслэлийн орлогч дарга Ж.Батбаясгалан, БОАЖЯ, ЭМЯ болон нийслэл, дүүргийн төлөөлөл бүхий ажлын хэсгийнхэн өнгөрсөн бямба гарагт УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын тойрогт ажилласан юм. УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын санаачилгаар Дарь-Эхийн 2 дугаар хорооны барилгыг эрчим хүчээр халаах шийдлийг нэвтрүүлж, өрхийн эмнэлгүүдийг ариутган халдваргүйжүүлж, агаарын чийгийг хадгалдаг нано…

Цааш үзэх
Улстөр 

ЗАРЛАЛ: Улс төрийн нам зарна

Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын тоо 27-д хүрэв. Хоёроос бусад нь хэнд ч хүртээлгүй шахам сонгуулийн тогтолцоотой энэ улс энэ янзаараа хорин хэдэн жил богж байхад шантрахгүйгээр шинэ нам байгуулсаар байгаа Та бүхний чин зоригт юуны өмнө талархъя. Засгийн эрхийг авах эцсийн зорилготой боловч энэхүү улс төрийн байгууллага зах дээр зарагдах учиртай бараа. бүтээгдэхүүнтэй ердийн утгаараа яг адилхан юм. Нийгэм, нийт масст таалагдаж байж зарагдана. Тэдний халааснаас саналыг нь сугалахын тулд тэднии олонход ойлгогдохуйц баймааж нь амжилттай зарагдаж, засгийн эрх авах зорилгодоо хүрнэ гэсэн үг. Тэгвэл ямар бараа…

Цааш үзэх
Улстөр 

Баячуудын хүүхдүүдийн “золиос” болсон Г.Номуундарь охины хэрэг хэрэгсэхгүй болно гэв үү

Хууль улс төр, бизнесийн бүлэглэл, рекетүүдын өмнө хүчгүй болжээ “Сүх далайтал үхэр амар” гэж монголчууд ярьдаг. Гэтэл яг ийм зүйл улс орны өмнө тулгарчихаад байхад бид амар амгалан, аажуу тайван суусаар л байна. Иргэд та бидний итгэж найдаж сонгосон УИХ-ын эрхэм гишүүд ар араасаа бөөр бөгсний хэрэгт “орооцолдож”, тэртэй тэргүй дундаж наслалт доогуур байсаар атал ажил хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн насыг төр засгаас “тэтгэврээ авалгүй үхээд өг” гэж байгаа мэт уртасгаж, 600 гаруйхан ам.доллар хүрэхгүй цалингийн орлогоос татвар авч, томчуудын хүүхэд залуус нь хар багаасаа “хар тамхи” хэрэглэж, тэдний дунд хүчин,…

Цааш үзэх
Улстөр 

Ерөнхий сайд БНСУ-д ажлын айлчлал хийнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-наас БНСУ-д ажлын айлчлал хийх гэж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн анхны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлж байгаад бөгөөд тус улстай 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах асуудлыг хэлэлцэх юм байна. Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Инд бараалхахаас гадна хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийнэ. БНСУ-д 40 мянга гаруй монголчууд ажиллаж амьдардаг. Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр тус улсад ажиллаж, амьдарч буй монголчуудтайгаа уулзалт хийхээр төлөвлөжээ.

Цааш үзэх
Улстөр 

Хоёр Солонгосын уулзалт эхэллээ

Хоёр жил орчим хугацаанд завсарласны эцэст Хойд ба Өмнөд Солонгосын албан ёсны уулзалт өнөөдөр хилийн Панмунжом тосгонд эхэлж байна. Уулзалт хэлэлцээрийн гол сэдэв нь ирэх сард болох Пёнчаны Өвлийн Олимпийн наадамд Хойд Солонгосын төлөөлөгчдийг оролцуулах тухай байх юм. Уулзалт Улаанбаатарын цагаар 9:00 цагт эхэлж байгаа. Өмнөд Солонгосын төлөөлөгчид 7:46 цагт уулзалт болох газар ирсэн байна. Харин Хойд Солонгосын төлөөлөгчид 8:30 цагт хоёр Солонгосын хилээр нэвтэрч Панмунжомд иржээ. Пёнчаны Олимпийн наадамд Хойд Солонгосын албаны хүмүүс, тамирчдыг оролцуулж чадвал талуудын харилцаа сайжрах эхний алхам болно гэж Сөүлийн албаныхан мэдэгджээ. Олон хүний итгэл…

Цааш үзэх