Спорт 

“Улаанбаатар марафон – 2016” олон улсын гүйлтэд оролцогчдыг бүртгэж байна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,  Эрүүл мэнд, спортын яам,  Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран “Улаанбаатар марафон – 2016” олон улсын бүх нийтийн гүйлтийг 6 дугаар сарын 4-нд зохион байгуулах гэж байна. Марафоныг мэргэжлийн болон сонирхогчдийн гүйлт гэсэн 2 төрлөөр явуулах бөгөөд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанаас гаргаж, тус бүрийн маршрутаар гүйж, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд барианд орохоор зохион байгуулжээ. Мэргэжлийн тамирчдын марафон нь хагас марафон буюу 21 км,  бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлт гэсэн төрлүүдтэй байх юм. Харин сонирхогчидын дунд…

Read More
Спорт 

Буудлагын ААШТ-ээс мөнгө, хоёр хүрэл медаль авлаа

Кувейт улсад буудлагын насанд хүрэгчдийн болон залуучуудын ААШТ болж байгаа. Тэмцээний өчигдөр явагдсан гурван дасгалд манай есөн тамирчин буудаж мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. 25 метрийн стандарт гар бууны залуучуудын дасгалд багийн дүнгээр 1. Энэтхэг 1669 оноо 2. БНСУ 1655 оноо 3. Монгол 1630 оноо / СМ Г.Буянбаатар, СМ Ш.Буянзаяа, СДМ Б.Ган-Очир / 25 метрийн стандарт гар бууны эрэгтэй дасгалд / 37тамирчин / 1. БНСУ Жан Де Куй 581 оноо 2. Энэтхэг Махандра Сингх 572 оноо 3. Монгол СМ О.Төгөлдөр 571 оноо 50 метрт 3-н байдлаас 60 сум буудах эмэгтэй…

Read More
Онцгой мэдээ Спорт Цаг үеийн мэдээ 

Мөрөн хотноо 1000 шатарчдын тэмцээн болж байна

“Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Лхагвын Мөнхбаатарын санаачилгаар “Оюунлаг Хөвсгөл 1000 шатарчдын тэмцээн” 11 дүгээр сарын 5-нд Мөрөн хотын Спортын ордонд нээлтээ хийлээ. Хоёр өдөр үргэлжлэх уг тэмцээнд таван настай балчираас 70 гарсан буурай хүртэл оролцож байгаа юм. Тэмцээнийг нээж “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Лхагвын Мөнхбаатар “Шатар бол ямар ч насны хүний тоглодог спорт. Шатар тоглодоггүй монгол хүн гэж бараг байдаггүй. Тэмээ, морь, тэрэг, хүү, ноён, гээд монгол үгэнд өргөн хэрэглэгддэг энэхүү онц сонирхолтой спорт монголчуудаас үүссэн байхыг үгүйсгэхгүй. Дэлхий дээр өдөрт 1,5 сая хүн шатар тоглодог гэсэн мэдээ байдаг. Хөвсгөлчүүд…

Read More
Спорт Цаг үеийн мэдээ 

Өсвөрийн шатарчид эх орондоо ирнэ

        Грек улсын Халкидики хотын Порто Каррас-т явагдсан Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 12 хоног оюун ухаанаа уралдуулсан манай улсын ирээдүйн их мастерууд өнөөдөр тэмцээнээ дуусгаад нутгийн зүг хөлгийн жолоо заллаа. Тэмцээний дунд үеэс төгсгөл хүртэл манай шатарчид маань тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж дөрвөнч медаль авах боломжтой явсаар сүүлийн өдөр үнэхээр харамсалтайгаар медальгүй хоцорлоо. Гэхдээ ирээдүй их байгаа, боломж байгаа гэдгийг харуулж чадлаа. Тэмцээнийг зохион байгуулах хороо амжилттай оролцож эхний гурван байр эзэлсэн шатарчидад цом, медаль хүртээсэн бол 4-6 байр эзэлсэн шатарчидад медаль хүртээжээ.

Read More
Спорт 

Монголын анхны мэргэжлийн академ нээгдлээ

Монголын супер лигийн Харцага багийн дасгалжуулагч А.Алтан-Очир болон АНУ-аас хүрэлцэн ирээд байгаа дасгалжуулагч Мак Так нарын хамтарсан Монголын анхны мэргэжлийн академийн элсэлт явагдаж байна. Сагсан бөмбөгт дуртай, өөрийн ур чадвараа дээшлүүлж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй. Бүх насны ангилалтай! Мак Так нь хятадын CBA мэргэжлийн лигийн Шандон мужийн багт тоглогч, дасгалжуулагчаар 5 жил ажилласан туршлагатай тоглогч юм. Холбогдох мэдээллийг 99178877 утсаар лавлана уу.

Read More
Спорт 

Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр дасгалжуулагч нарын сургалт удирдахаар Японд томилогджээ

United World Wrestling, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-нд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны төрлөөр багийн дүнгээр эхний 8 байранд шалгарч ирэх оны Дэлхийн Цомын төлөө тэмцээнд оролцохоор шалгарсан багуудын дасгалжуулагч нарын сургалтыг хийхээр шийдвэрлэжээ. Уг сургалтыг Япон улсын Токио хотод арван хоёрдугаар сарын 4-6-ны өдрүүдэд “Ajinomoto National Training Center” үндэсний бэлтгэлийн төвд хийхээр болж тэр сургалтыг удирдахаар ДБНХ-ноос томилогдсон дэлхийн шилдэг дасгалжуулагч нарын бүрэлдэхүүнд манай эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр багтсан байна. Тэрбээр АНУ-ын үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Тэрри Стейнерийн хамт…

Read More
Спорт 

Улсын арслан Э.Оюунболдын найраар цолны найр отголов

Энэ жил шинэ цолонд хүрч, цол нэмсэн бөхчүүдийн цолны найрыг Улсын арслан Э.Оюунболд отголов. Тэрбээр өнгөрсөн жилийн Төрийн их баяр наадамд ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртэж, түмэн олон, төрсөн нутгийнхаа болон төрүүлсэн аав, ээжийнхээ магнайг нь тэнийлгэсэн агуу хүчтэн. Нутгийнхаа Дархан аварга Б.Бат-Эрдэнийн орыг залгах хүчтэн төрөн гарч байгаа гэж бөх сонирхогчид олзуурхаж байгаа. 20-хон насандаа Улсын харцага цол хүртэж байсан Э.Оюунболд 22 насандаа ийнхүү улсын түрүүг авсан нь ирээдүйтэй сайн бөх гэдгээ илтгэн харуулсан юм. Түүний шинэ цолны хүндэтгэлийн найранд аварга Б.Бат-Эрдэнээс өгсүүлээд үе үеийн бөхчүүд, бөхийн…

Read More
Спорт 

Л.Отгонбаатар Абу Дабигийн “Их дуулга”-д түрүүллээ

“Абу Даби-2015” олон улсын жудо бөхийн холбооны олимпийн эрхийн оноо олгох Гранд Слам тэмцээний сүүлийн өдөр манай тамирчдаас 90 кг-ын жинд ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны бөх ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө Нидерландын бөх тэмцээний чансааг тэргүүлэгч Ноёл ван Ти Эндтэй барилдаж, 4:25 минутад үүрэх мэхээр цэвэр ялж, Их дуулга ангиллын анхны түрүүгээ авлаа. Харин -78 кг-ын жинд ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд хүрэл медалийн төлөө Нидерландын бөхөд ялагдсанаар шагналт тавдугаар байранд шалгарлаа. Ингэснээр манай тамирчид Абу Дабигийн “Гранд Слам”-ыг 1 алт, 1 мөнгө, 1 тавдугаар байрын шагналтай…

Read More
Нийгэм Спорт 

Их аварга Хакүхогийн хүү барилдана

Их аварга Хакүхогийн хүү, долоон настай Махото хөвгүүн сүмогоор барилдахаар шийджээ. Түүний оролцох анхны тэмцээн нь ирэх жилийн нэгдүгээр сард Токиод болох “Хакүхо цом”. Хакүхо “Аавынхаа нэрэмжит тэмцээнд оролцох уу, медаль авч чадна даа гэж хэлтэл Махото барилдахаар шийдсэн. Шинэ маваши худалдаж авч өгтөл баярлаад, шууд бэлтгэл хийж эхэлсэн” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Тэррэр цааш нь “Гэхдээ хүүгээ заавал бөх бол гэж шахахгүй. Алдартай бөхийн удам байх хэцуү, дарамттайг өөрийн биеэр амссан” гэжээ. Тэрбээр “Өвөө, аав, хүү гээд гурван үеийн аварга байвал сайхан гэж мөрөөдөөд л суудаг. Хүүгээ бага багаар барилдуулж…

Read More
Спорт Цаг үеийн мэдээ 

Н.ЦЭВЭГНЯМ БОДЛОО ГҮЙЦЭЭЖЭЭ

Мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнээс зодог тайлаад удаагүй байгаа Кёкүтэнхо Цэвэгням Налайх дүүргийн унаган хүү. ТиймээсНалайхын эмнэлэгт Niprk Surdial 55 plus  маркийн диализын 5 аппаратыг хүлээлгэн өгсөн байна. Эрүүл мэндийн салбарт хамгийн хүрэлцээ муутай, эрэлттэй байгаа энэхүү аппаратын хандив тусламж нь цагаа олсон ажил байлаа гэдгийг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн хэлж байна. Өнөөдрийн байдлаар бөөрний дутагдалд орсон иргэн диализын аппаратанд орохын тулд I эмнэлэг рүү явдаг. Ингэж явж чадахгүй төлбөрөө төлж чадахгүйн улмаас амиа алдаж байгаа хүн ч байгааг үгүйсгэхгүй гэнэ. Одоо Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн 5 аппартандаа тулгуурлан…

Read More