Онцгой мэдээ 

Хоймор нутгийнхан “Хотгойдын хурд -4” наадмын нээлтийн ёслолоо шөнө хийнэ

-УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн санаачлагаар Мөрөнд 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэв- Мөрөн хотын 210 жилийн ой, Хотгойдын хурд 4 наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн хөл бөмбөгийн талбай  болон  баяр наадмын төв талбай, мөн шинээр байгуулсан “Гэрэлт гудамжийг” олон улсын стандартад нийцсэн орчин үеийн гэрэлтүүлгээр тоноглолоо. Энэ ажлыг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн санаачилга дэмжлэгээр нийт 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ нь зөвхөн баяр наадмын үйл ажиллагаанд өнгө гэрэл нэмээд зогсохгүй Хөвсгөлчүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд залуучууд ая тухтай орчинд спортоор хичээллэх,…

Цааш үзэх
Онцгой мэдээ 

УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн 10:00 цагт нээлтээ хийнэ. Мөн УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 06-ны баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт; Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.03.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/; Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/; Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрүүл мэндийн…

Цааш үзэх
Онцгой мэдээ 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бизнес эрхлэгчидтэй зангиагүй уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Мөн өдрийн өглөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Солонгосын бизнес форумд оролцсон бол үдээс хойш бизнес эрхлэгчидтэй зангиагүй уулзалт хийж хоёр улсын худалдаа, бизнесийг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр “БНСУ-д хийсэн айлчлал зорилгодоо 100 хувь…

Цааш үзэх
Онцгой мэдээ 

Гурван ээлжийн сургуулийн багш, сурагчид Ерөнхий сайдын “ивээл”-д орлоо

-Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн багш, ажилчдын илүү цагийн хөлсийг сургуулийн төсөвт нэмж олгохоор боллоо Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Толгойтын хуучин эцсийн 65 дугаар сургуульд энэ сарын 5-нд ажиллахдаа өгсөн үүрэг даалгавар ажил хэрэг болж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын 20 сургууль ажилладаг. Эдгээр сургуулийн багш, ажилтан, ажилчдын илүү цагийн хөлс олгоход шаардагдах 574,6 сая төгрөгийг 2018 оны төсвийн жилээс тус сургуулийн төсөвт нэмж санхүүжүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэр гаргалаа. Гурван ээлжтэй сургуулиудын гадна орчны гэрэлтүүлэг, камер, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчтай болгохыг Ерөнхий…

Цааш үзэх
Онцгой мэдээ 

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ 3 ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙГАА СУРАГЧИД, БАГШ АЖИЛТНУУДЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3 ээлжээр хичээллэдэг Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 65-р сургууль дээр өчигдөр орой 18 цагт очиж ажиллан албаныханд үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн хэмжээнд 6154 сурагч 3 ээлжээр хичээллэж байна. Эдгээр хүүхдүүдийн хичээл орой 19 цагт тарж байгаагаас шалтгаалж хэд хэдэн хүндрэл бэрхшээл гарч байгааг багш ажилтнууд хэлж байлаа. Тухайлбал хүүхдүүд орой тарж байгаагаас зам тээврийн осолд өртөх магадлал нэмэгдэх, сургуулийн ойр орчмын гэрэлтүүлэг муу тул хүүхдүүд оройн цагаар айдастай харьдаг, нийтийн тээврийн хэрэгсэлээр явдаг сурагчдын хувьд автобуснууд буудлаа зарладаггүйгээс буруу буудалд буух улмаар төөрөх гэх мэт эрсдэлүүд байгааг хэлж байна. БАГА АНГИЙН СУРАГЧ: ОРОЙТОЖ ТАРАХААР ГЭРТЭЭ ХАРИХДАА АЙГААД БАЙДАГ Ерөнхий сайд У.Хүрэлсүх 65-р сургуулийн…

Цааш үзэх
Нийгэм Онцгой мэдээ 

Ерөнхий сайд утааны эсрэг бүх нийтээр тэмцэхийг уриаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихтэй бүсэд ажиллалаа. Тэрээр Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар цэцэрлэг, Баянхошуу дахь агаарын чанарын №6 харуулын цэг болон Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Н.Адьяасүрэнгийн гэрт очсон юм. Гэр хорооллын 220 мянган өрх, 3000 гаруй уурын зуух нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг бөгөөд өвлийн улиралд нэг сая тонн нүүрс түлдэг гэсэн судалгаа байдаг. Ерөнхий сайдын эхэлж очсон Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль 10 гаруй жил хөөцөлдсөний эцэст төвлөрсөн…

Цааш үзэх
Онцгой мэдээ 

“Агь” компанийн оруулж ирдэг, ӨТ арзаганасан Слава будаанаас татгалзсан нь өлзийтэй болжээ! /Видео/

Эрүүл амьдрахын тулд “Слава”будааг ид гээд л сурталчлаад байдаг. Гэтэл нөгөөх Слава брэндийн гурвалжин будаан дотор нь өт хорхой арвалзаж байгаа бичлэг байх юм. Эрүүл ахуйн шаардлага, стандарт энэ тэрийг   “Тэсо”корпорацийн охин компани “Агь” компани мөрдөж ажилладаггүйтэй холбоотой юу гэдэг асуулт яах аргагүй тавигдаж байна. Учир нь тус компани Слава будааг гаднаас оруулж ирж, савлаж, худалдаалдаг юм. “Агь” компанийн оруулж ирдэг уг  өт хорхойтой будааг  “Веллмарт” дэлгүүрт худалдаалж байжээ. Хорхойтой будаа худалдан авсан үйлчлүүлэгч дүүргийн мэргэжлийн хяналтынханд хандахад  “Веллмарт” дэлгүүрийг торгосон болоод өнгөрсөн гэнэ. Гэтэл цаад жинхэнэ хэргийн эзэн нь…

Цааш үзэх
Онцгой мэдээ 

“Жаст”-ын 109 сая ам.долларын өрийг Ш.Батхүү төлөх үү, ТӨР төлөх үү?

Саяхан даа, хуульч Т.Алтангэрэл Жаст-ын зээлэнд ГОК баталгаа гаргаж гарын үсэг зурсныг хуурамч гэж Монгол шинжээч тогтоосон бол олон улсын шинжээчид гарын үсэг нь МӨН гэж тогтоосон тухай жиргэсэн нь анхаарал татаж байв. Тэгвэл мөнөөх Жаст-ын өр төлбөр гэж яригддаг 109 сая ам.долларын хэмжээ 51 сая ам.доллар болж багассан талаар мэдээлэл дуулдаж байна.  Гэхдээ энэ нь албан бус эх сурвалжийн мэдээлэл. Гол нь энэ өр төлбөрийг Жаст-ын Ш.Батхүүгээс бус Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилж буй юм. Хэдийгээр манай талаас шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол…

Цааш үзэх
Онцгой мэдээ 

ХӨВСГӨЛИЙГ ХУЛГАЙЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНД УЛС ТӨРЧИД ОРОЛЦСОН УУ?

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ордыг жижиглэн хувааж, хулгайлж, дээрэмдсэн үзэгдэл өнгөрсөн 20 жил ердийн үзэгдэл болжээ. Үүний нэгээхэн хэсгийг танд сийрүүлье. Монгол газар шороон дээр хүн амьдраад олон зуун мянган жил болсон гэх. Энэ хугацаанд доошоо газар шороогоо дэлхийн цөм, дээшээ тэнгэр огторгуйгаа нар сарын явдалтай нь таньчихсан. Аргал түүсэн эмгэн, малд явсан өвгөн, хурганд явсан хүү, усанд явсан охин газар шороогоо дэндүү мэдэрнэ, танина. Тиймдээ ч оюут толгой, таван толгой, эрдэнэт гээд нэрлэчихсэн байх юм. Харин Орос ах нар өнгөрсөн зууны дунд үеэс шидэт…

Цааш үзэх
Онцгой мэдээ 

“Өгөөж-Чихэр Боов” компанийн өнгө зүс муутай, навтгар хэвийн боовоор ирэх жилийнхээ өнгийг тодорхойлох уу?

Эдийн засаг хямарсан, иргэдийн амьдрал сайнгүй байна гэж буй ч  Монгол түмэн уламжлалт сар шинийнхээ баярт  чадах ядахаараа л бэлдэцгээж байна. Түүнчлэн угтах жилдээ өнгөтэй өөдтэй явахыг билэгдэж хэвийн боовныхоо хэлбэр дүрс, өнгөнд ихээхэн ач холбогдол өгдөг болохоор хэвийн боов үйлдвэрлэгчдэд хатуухан шаардлага тавьдаг гэхэд болно. Тэгвэл нэгэн иргэн настай эмээдээ сар шинийнх нь хэвийн боовыг  “Өгөөж-Чихэр Боов” компаниас  авч өгсөн биш сэтгэл тун дундуур байгаагаа фэйсбүүк хуудсандаа бичжээ. “Өгөөж”-ийг  хэвийн боовондоо хямдрал зарласан, дээр нь сугалаатай гэхээр нь олзуурхаад авчихсан биш эмээгийнхээ сэтгэлд цөвтэй юм хийсэндээ энэ иргэн бухимдалтай…

Цааш үзэх