Онцгой хүн 

Ч.АМАРСАНАА: ХОЁР ТЭРБУМ ХҮН АНГЛИ ХЭЛЭЭР ЯРЬЖ БАЙНА.

Гадаадад суралцахыг хүсч буй оюутан залуустаа зориулан “Talk Talk English” сургалтын төвийн захирал Ч.Амарсайхны ярилцлагыг орууллаа. Англи хэлээр ярьдаг улс орон, хүмүүсийн гол ялгаа нь юундаа байна?  Англи хэл өнөөдөр дэлхий дээр 700 сая орчим хүний эх хэл нь болж, 2 тэрбум хүн энэ хэлээр ярьж, олон улсын харилцааны НЭГ номерийн хэл болсон. Бизнесийн харилцаа хил хязгааргүй болж байгаа энэ эрчимтэй хөгжлийн эринд Англи хэлний хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Унаган Англи хэлтэй орнуудад төдийгүй Англи хэлийг 2-догч хэлээ болгон үзэж байгаа улсуудад хүртэл Англиар ярих өөр өөрийн өвөрмөц аялага…

Цааш үзэх
Онцгой хүн Улстөр 

Төрийн албан хаагч ч хүн шүү дээ

3000 хүнийг цомхотгож, 2900 хүний цалинг танасан, сонгуулийн жилийн төсөв энэ намрын чуулганы анхаарлын төвд байна. Хэдийгээр 2016 оны төсөв эцэслэн батлагдаагүй ч болж байгаа процесст УИХ дахь бие даагчийн төлөөлөл хэрхэн дүгнэлт хийж байгааг тодруулж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа. -Улс орны анхаарлын төвд улсын төсвийн асуудал яригдаж байна. Бие даагчдын зөвлөл даваа гаригт мэдээлэл хийхдээ ч төсвийн асуудлыг энэ долоо хоногт анхааралдаа авна гэж мэдэгдсэн. Төсвийн тодотголд хэмнэж болох зардлаа танаж чадсан уу? -УИХ болон шийдвэр гаргах түвшинд төсвийн хэт тэлэлтийг хүлээн зөвшөөрч бууруулах хандлага гарч буй нь сайн…

Цааш үзэх
Онцгой хүн 

С.Дамдин: Сураад төгсчихдөг мэргэжил жүжигчин биш

        Тайз дэлгэцийн олон сайхан дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшиж, “Хөх чоно” хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин С.Дамдинтай ярилцлаа. -Таныг хэдэн жилийн өмнө “зодог тайллаа” гэж байсан. Гэтэл та өнөөдөр ч драмын жүжигт тоглосон хэвээр байна. Тэр үед яагаад тийм шийдвэр гаргасан юм бэ? -Уг нь би 60 насандаа тэтгэврээ тогтоолгосон юм. Тэгсэн Д.Цэрэнсамбуу захирал, дэд захирал Н.Сувдаа нар намайг “Та тэтгэвэртээ гарах болоогүй. Театртаа ажилла” гэсэн. Түүнээс хойш 10 жил өнгөрчээ. Нас 70 хүрч театраасаа гарах хүсэлтээ хэлж, албан ёсоор тэтгэвэртээ гарсан. Үлдсэн цаг хугацаагаа Монгол орныхоо очиж үзээгүй газраар…

Цааш үзэх
Онцгой хүн Спорт 

Л.Алтанцэцэг: Монгол Улсад спортын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан тав дахь хүн нь би

Монголдоо анхдагчдын нэг Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал, спортын шинжлэх ухааны доктор Лхагвасүрэнгийн Алтанцэцэгтэй Дэлхийн багш нарын баярын өдрийг тохиолдуулан уулзаж ярилцлаа. Анх Монголын багш нарын баярыг 1966 оноос жил бүрийн хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэдэг байсан ч Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2014 оноос эхлэн Дэлхийн багш нарын өдөр буюу аравдугаар сарын 5-ны өдөр тэмдэглэдэг болоод буй. Монгол Улсын гавьяат багш, спортын шинжлэх ухааны доктор, профессор нэрт сурган хүмүүжүүлэгч агсан Цогт овогт Гонгорын Лхагвасүрэн агсны үүсгэн байгуулсан ҮБТДС-ийг өнөөдөр ууган охин Л.Алтанцэцэг нь итгэл төгс удирдан…

Цааш үзэх
Онцгой мэдээ Онцгой хүн Цаг үеийн мэдээ 

С.Баяр: Би Оюутолгойн төслөөс мөнгө хусах дайны ухаан сийлсэн хүн юм бол олсон мөнгөө ил, задгай долоон байр болгоод сууж байх мулгуу амьтан мөн үү.

-Ярилцсан: Гомбожав ОТГОНБАЯР -Та энэ зуныг хаагуур өнгөрөөв, сайхан намаржиж байна уу? – Сайхан зуслаа. Ерөнхийдөө гэр хавиараа л эргэлдэлдэх шив дээ. -Өнгөрсөн зун улстөр ерөнхийдөө амарсангүй. Харин хоёр удаа Монгол Улсын Ерөнхий сайд байсан, МАН-ын хүчтэй лидерүүдийн нэг та амарсан бололтой юм. Энэ нь та өнөөдөр ямар нэгэн албан тушаалын холбоосгүй учраас өнгөрсөн зуны улстөрд оролцсонгүй юу. Эсвэл ерөнхийдөө улстөр сонирхдог энгийн иргэн болохоор эргэлт буцалтгүй шийдээ юү? -За тэгэхээр, хоёулаа ойрд уулзаагүй юм байна, олон таван үггүй ажил хэрэгч яриа хийе. “Хүчтэй лидер” энэ тэр гэж сонины цаас…

Цааш үзэх
Онцгой хүн 

МУГТ С.Батцэцэг дэлхийн аваргын төлөө шалгарч үлдлээ

Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63кг-д өрсөлдсөн Дэлхийн аварга, Монгол Улсын Гавъяат Тамирчин Соронзонболдын Батцэцэг алтан медалийн төлөө барилдахаар шалгаран үлдлээ. Удаа дараалан үзүүлсэн амжилтаараа Монгол түмний бахархал болсон тэрбээр хагас шигшээд үлдэх барилдаанаа Латвийн бөх А.Григорьеваг 10:0 оноогоор цэвэр ялсан бол хагас шигшээд Болгарын бөхийг 11:1 оноогоор цэвэр яллаа. Өдгөө 25 настай дэлхийн аварга С.Батцэцэг энэ удаа ялалтын буухиагаа үргэлжлүүлж Дэлхийн аваргын алтан медалиа ихэрлүүлэн ирэхийг ерөөе!  

Цааш үзэх
Онцгой хүн Онцлох бүтээл 

Мисс А.Пүрэвмаа “Сахиусан тэнгэрүүд” номоо гаргалаа

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч , мисс А.Пүрэвмаа Сахиусан тэнгэрүүд нэртэй номоо гаргалаа.”Даль жигүүр” хэмээх нэрээр цахим ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа нэгэнт үүсгэж, зовлон бэрхшээл тохиолдсон олон хүнд урам, итгэл болон гэрэлтсэн үзэсгэлэнт бүсгүйн харуусалтай, гунигтай түүхийг ихэнх уншигчид маань санаж байгаа биз ээ. Тодруулбал мисс А.Пүрэвмаа нь найз зулуугийнхаа харгис үйлдлийн улмаас 4-р давхрын тагтнаас унаж аарцаг нурууны хүнд гэмтэл авч даль жигүүрээ хугалуулсан эмгэнэлт хэргийн хохирогч болсон. Гэвч сэтгэл оюуны тэнхээтэй дайчин бүсгүй маань өөрийн амьдрал ажил үйлсээ бусдын сайн сайхны төлөө зориулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн олон сайхан үйл ажиллагаа…

Цааш үзэх
Онцгой хүн 

Жүжигчин Аси таалал төгсчээ. Гүн эмгэнэл илэрхийлье

Ард түмэндээ Аси нэрээрээ алдаршсан жүжигчин Р.Алтансүх таалал төгссөн талаарх гунигт мэдээг түүний ангийн найз жүжигчин Б.Батмэнд өнөөдөр өглөө өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр “Энэ өглөөг ямар муухай мэдээ сонсож эхлүүлвээ. Хайран сайхан анд минь юмсан. Шинэ үе хамтлаг ямар гээчийн хараал дайрлагад өртчихвөө. Ум сайн амгалан болтугай” гэжээ. Бүтээсэн дүр, найруулсан уран бүтээлээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн “Шинэ үе” продакшины жүжигчин Аси буюу Алтансүх өнгөрсөн онд цус харваж БНСУ-д эмчилгээ хийлгээд ирсэн билээ. Түүний гэр бүл, аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Бид энэ…

Цааш үзэх
Онцгой хүн 

Яруу найрагч Э.Хархүүгийн зээ охин 16 настайдаа анхны номоо гаргалаа

Өмнийн говь нутгаас төрсөн алдартай яруу найрагчдын нэг болох монголхэл-уранзохиолын багш Эрэнжидийн Хархүүгийн зээ охин Б.Нандинцэцэг шүлэг, дурсамж, эссегээр бүтсэн анхны номоо хэвлүүлэн уншигч олондоо өргөн барилаа. Тэрээр 1999 онд төрсөн, Тольт дунд сургуулийн 12-р ангийн сурагч бөгөөд тус сургуулийн нэрэмжит “Уран жиргээ” наадмаас алтан медаль, яруу найргийн “Хүрэл тулга” наадмаас мөнгөн медалийг тус тус хүртэж байсан юм. “Өвөө! Би шүлэг бичдэг болсон. Танд удахгүй үзүүлнэ” хэмээн зургаан жилийн өмнө өвөөдөө өгүүлж байсан Баярхүүгийн Нандинцэцэг охин анхны номоо хэвлүүлэн, яруу найрагч өвөөгөө магнай хагартал баярлуулж буй нь энэ. Анхны номыг…

Цааш үзэх