Эдийн засаг 

Татвар төлөгчдийн өдрүүд үргэлжилж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс Нарантуул олон улсын худалдааны төвд өнөөдөр “Татвар төлөгч таньд хүрч үйлчилье” өдөрлөгийг зохион байгуулж байна .  Тус өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдагш бөгөөд  өдөрлөгийн үеэр иргэдэд татварын хууль, эрх зүйн зөвлөгөөг өгч, 45 иргэнийг татвар  төлөгчөөр бүртгэжээ. Өдөрлөгт оролцсон иргэдээс таван азтан тодруулж гарын бэлэг,  Жи-Мобайлын интернетийн эрхтэй дугаарыг бэлэглэсэн байна. www.newsline.mn

Цааш үзэх
Эдийн засаг 

Үхрийн мах 110 төгрөгөөр буурчээ

Хонины ястай мах нэг кг нь дунджаар 4390 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5720 төгрөгийн үнэтэй байна.  Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 35 төгрөгөөр, үхрийн цул мах 1.4 хувиар буюу 110 төгрөгөөр буурчээ. Ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин хонины цул махны үнэ 1.2 хувиар буюу 70 төгрөгөөр буурсан байна. Ажиглалтаар хонины мах “Баянзүрх”, “Хүчит…

Цааш үзэх
Эдийн засаг 

Мах гурилын үнэ буурчээ

2015 оны 10-р сарын 14-ний байдлаар  гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 7.0 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 3.7 хувиар буурсан байна. Махны дундаж үнэ: 2015 оны 10-р сарын 14-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 20.8 хувь, үхрийн ястай махны үнэ 17.8 хувь, үхрийн цул махны үнэ 10.0 хувь, адууны ястай махны үнэ 6.2 хувь, ямааны ястай махны үнэ 18.4 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал, хонины ястай махны үнэ 9.7 хувь, үхрийн ястай махны үнэ 14.0 хувь, үхрийн цул махны үнэ 10.2 хувь, адууны ястай…

Цааш үзэх
Эдийн засаг 

Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа

Эдийн засгийн салбарт ажилладаг залуус Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа     Хөх хотноо есдүгээр сарын 25-30-нд болсон Монгол, Хятад, Орос гурван улсын залуу удирдагчдын чуулганыг сурвалжлах боломж тохиосон юм. Энэхүү чуулган нь Тал нутгийн торгоны замыг эдийн засгийн гол зангилаа бүс болгож, гурван улсын залуус нэгдэж хамтдаа хөгжих гарцыг олоход гол ач холбогдол нь оршиж байлаа. Бүс нутгийн томоохонд тооцогдох уулзалтад Монголын залуучуудын холбоог төлөөлж аймаг орон нутаг, бүх улс төрийн нам, бизнесийн салбарын 33 манлайлагч залуустай нэг баг болж, аян замдаа гарсан юм. Монголын төлөөлөгчид Замын-Үүд…

Цааш үзэх
Цаг үеийн мэдээ Эдийн засаг 

5.6 сая толгой малын махыг экспортод гаргана

Мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улс 2015 оны эхний хагас жилд 70.6 толгой малтай болсон байна. Улсын хэмжээнд мал төхөөрөх, эхлэн боловсруулах 42 үйлдвэр, хиам, нөөшилсөн бүтээгдэхүүний 145, хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний 21 үйлдвэр байна. Манай улс ОХУ, БНХАУ, Япон, Казахстан, Вьетнам болон Арабын улсуудтай мал эмнэлгийн салбарт хамтран ажиллаж, малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох, импортлох үеийн хорио цээрийн нөхцөлүүдийг харилцан тохиролцон гэрээ хэлэлцээр  байгуулан ажиллаж байна. Үүний үр дүнд БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас Монголын мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 5 үйлдвэрт…

Цааш үзэх
Эдийн засаг 

Бээжингээс мөнгө “зугтаж”, дэлхий тэнцвэрээ алдаж байна

Хятадын эдийн засгийн уналт өчигдөр анх удаа дэлхий нийтийг айлгаж орхив. Хөрөнгийн зах зээл “царцаж” буйг индексүүдийн уналт бэлхнээ харуулаад өглөө. Шанхайн хөрөнгийн биржийн индекс 1.1 хувиар унасан нь түүхий эд болоод үйлдвэрлэлийн компаниудын хувьцааны ханшийн бууралттай холбоотой байжээ. Үүгээрээ өнгөрсөн сарын хугацаанд нийт үнэт цаасны сангуудын зах зээлийн үнэлгээ 44 хувиар буурч, худалдаачид АНУ-ын хөрөнгийн биржийн сангаас 15 сая ам.долларыг буцаан татсан байна. “Юанийн ханшийг сул тавьсан энэ үед эдийн засаг дахь бодлогын хүүг бууруулсан, нөөцийн шаардлага тавьсан зэргээс ямар нэгэн өөрчлөлт ажилагдахгүй байна. Юаниар үнэлэгдсэн олон тооны хөрөнгө…

Цааш үзэх
Эдийн засаг 

126.3 мянган тонн мах экспортод гаргахаар төлөвлөж байна

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа мах бэлтгэлийн хүрээнд гадаад оронтой хийсэн мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөл, мах экспортлох зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгж, 2015-2016 онд экспортлох махны хэмжээ, боломжийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улс 2015 оны эхний хагас жилд 70.6 толгой малтай болсон байна. Улсын хэмжээнд мал төхөөрөх, эхлэн боловсруулах 42 үйлдвэр, хиам, нөөшилсөн бүтээгдэхүүний 145, хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний 21 үйлдвэр байна. Манай улс ОХУ, БНХАУ, Япон, Казахстан, Вьетнам болон Арабын улсуудтай мал эмнэлгийн салбарт хамтран ажиллаж, малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох,…

Цааш үзэх
Эдийн засаг 

Ц.Даваасүрэн: Ирэх жил төсвийнхөө 50 хувийг өрөнд өгнө

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэд Засгийн газрыг яаралтай бүрдүүлэх нь чухал байгаа, гэхдээ мэргэжлийн хүмүүсээр яамдыг удирдуулах ёстой гэлээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өнгөрсөн 7 хоногт төсвийн төлөвлөлтийн байдлыг тодруулж Сангийн яаманд ажиллалаа. Энэ үеэр яамд эзгүйрсэн байгаа нь харагдсан. Ирэх жилийн төсөв гэхэд их тааруу төсөв болох дүр зураг харагдаж байна. Ирэх жил бид нийт төсвийнхөө 50 хувийг зээл төлөхөд зарцуулна. Энэ нь 3 их наяд төгрөгийн өр барагдуулна гэсэн үг. Ингэж л энэ хоёр нам улс орныг…

Цааш үзэх
Эдийн засаг 

Ц.Эрдэнэбат: Бүтээгч эдийн засагтай болж байж бид хөгжлийн тухай ярих боломжтой болно

“Хөгжил-Хүн” клубын гишүүн, “Гүүмэл” компанийн захирал Ц.Эрдэнэбаттай ярилцлаа. -Та өөрийгөө танилцуулахгүй юу. Аль нутгийн хүн бэ? Намайг Цэнддоржийн Эрдэнэбат гэдэг. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул. Хэрэглээний математикч мэргэжилтэй. Хувиараа бизнес эрхлэгч. Программ хангамж, технологийн чиглэлийн “Гүүмэл” ХХК-ийг үүсгэн байгуулан захирлаар нь ажиллаж байна. -Та хаана ямар сургууль дүүргэсэн бэ. Таныг төрийн албанд ажиллаж байсан гэж сонссон? Тиймээ би МУИС-ын Математик Компьютерийн Сургуулийг 1997 онд төгссөн. Төгсөөд сургуульдаа МКС-ын Программ хангамжийн тэнхимд 3 жил багшилсан. Энэ хугацаанд МУИС-ын магистрантурт суралцаж Компьютерийн шинжлэх ухааны мастерийн зэрэг хамгаалсан. Дараа нь 1999-2008 онд нийт…

Цааш үзэх
Эдийн засаг 

Эмон бизнес төвд төлбөрийн уян хатан нөхцөлтөйгөөр талбай түрээслүүлнэ

Ажил хэрэгч бизнесменүүддээ хамгийн ашигтай, байрлал сайтай, маш хямд ажилийн байр санал болгож байна. Талбай цөөхөн үлдсэн тул та бүхэн яараарай. Cүхбаатар дүүрэг 10-р хороо 7-р хороолол “Эмон “бизнес центр Худалдаа үйлчилгээ оффисийн зориулалттай 28-375м2 талбай түрээслүүлнэ. Давуу тал • Төв зам дагуу байрлал сайтай • Цэвэр тухлаг дулаахан саруулхан орчинтой • Давхар бүрт 00-ийг шийдэж өгсөн • Төлбөрийн хямд уян хатан нөхцөлтэй • 24 цагийн харуул хамгаалалттай, дохиолол камержуулалтийг бүрэн шийдэж өгсөн • 40-50 машиний зогсоолтой үйл ажилгаа явуулах бүхий л таатай орчнийг харилцагчиддаа бүрдүүлж өгсөн. Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх…

Цааш үзэх