Цаг үеийн мэдээ 

Дөрвөн настай хүүг заазуурдан хөнөөсөн сэжигтэн ӨРГӨНТАЛ гэж хэн бэ

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд өнгөрсөн сарын 30-31-нд шилжих шөнө эхнэр болон гэрт нь байсан дөрвөн настай хүүг заазуурдан хөнөөж, дагавар хүүхдээ хүнд гэмтээсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хорчин зүүн үзэмчин хошууны иргэн Өргөнтал гэгч энэ ноцтой хэргийг үйлдсэн юм. Сэжигтэн Өргөнтал хэрэг гардаг шөнө эхнэр Х-тай хамт архи ууж маргалдаж, эцэстээ заазуур барьж дайран тэднийд хонуулахаар үлдээсэн байсан дөрвөн настай хүүг эхнэрийнхээ хамт хөнөөгөөд дагавар хүүгээ мөн бүрэлгэхээр дайрах үед нь 13 настай Б зугтан хөршийндөө очиж тусламж хүссэн гэдгийг хэргийг шалгаж буй Сонгинохайрхан…

Цааш үзэх
Цаг үеийн мэдээ 

Өнөөдөр Чингисийн талбайд жолооны үнэмлэх сэргээнэ

”Өнөөдөр Чингисийн талбайд Цагдаагийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Лицензийн төвийн ажилтнууд жолооны хуучин үнэмлэх солих хүсэлт, хаясан гээсэн үнэмлэх сэргээлгэх өргөдлийг хүлээн авч байна.Хэрвээ та үнэмлэхээ сэргээлгэх бол 12500 төгрөг, сургалтанд хамрагдах бол 10000 төгрөг төлнө. “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” уриатай тус өдөрлөгийн үеэр цагдаагийн байгууллагатай холбоотой санал хүсэлтийг хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулж, цагдаагийн албан орох иргэнд зөвлөгөө өгөх юм байна. Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр 17 цаг хүртэл үргэлжилнэ    

Цааш үзэх
Цаг үеийн мэдээ 

“Баатарван Наваан-Юндэн” номыг өлгийдөх ёслол болно

Номын буян дэлгэрсэн энэ сайхан цагт шинэ ном өлгийдөн авах ёслол өнөөдөр “Bluemon” цамхагийн үзэсгэлэнгийн танхимд 18.00 цагт болох юм байна. Монголын шинэ цагийн сор болсон зохиолч, яруу найрагч, сэхээтнүүдийн амьдралыг хэрхэн бусниулж, хэлмэгдүүлж  буй 1930-аад оны үйл явдал Баатарван Наваан-Юндэнгийн жишээн дээр мэргэн уншигч таны гарт очиж байна. Зохиолч, яруу найраг, зураач Ж.Саруулбуян түүний гэргий Н.Лхамсүрэнтэй хамтран энэхүү номыг туурвижээ. Баатар ван Наваан-Юндэн хар багаасаа Сайн ноён хан Намнансүрэнд шавилан Монгол, манж бичиг заалгасан гэдэг. Тэрээр  ах Ойдовын хамт 1926 онд Ардын засгийн анхны дунд сургуулиас гадаадад суралцах хүүхдийн…

Цааш үзэх
Онцгой мэдээ Цаг үеийн мэдээ 

С.Зоригийн алуурчны эрэлд буюу улстөрчдийн ээлжит гишгүүр

1999 оны арваннэгдүгээр сард ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөн УИХ-д МАХН-аас нэр дэвшихээр болж албан тушаалаа хүлээлгэн өгсөн байдаг. Тэрээр сонгуулийн сурталчилгааныхаа үеэр “ Эвслийн Засгийн газрын үед С.Зоригийн хэрэг илрэхгүй” хэмээн хэлсэн нь МАХН үнэмлэхүй ялалт байгуулах гол хөдөлгүүр болсон гэж үздэг. МАХН 72 суудал авч, 1996 оны сонгуульд ялсан залуу намуудын эвсэл бүхэлдээ хээр үлдэв. Ардчилсан хүчний лидерүүдийн  бага хаадын үе шиг бие биенийхээ дээр гарах, бие биенээ нухчин дарах гэсэн тэдний өрсөлдөөний дүнд Ардчиллын анхдагч С.Зориг бусдын гарт хэрцгийгээр хөнөөгдөж, казиногийн гэх хэргээр ардчиллын өнөөх л анхдагчид нь…

Цааш үзэх
Нийгэм Цаг үеийн мэдээ 

Шуурхай мэдээ: Б.Батзаяа суллагджээ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа баривчлагдаад 10 гаруй хонож байна. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих ангид саатуулаад байсан юм. Түүнтэй хамт Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан. Тэгвэл дөнгөж сая шүүхийн шийдвэр гарч С.Батзаяаг батлан даалтад гаргасан байна. “Самсунг С&Т” компани нь албан ёсны “Самсунг” компанитай холбоогүй гэх мэдээлэл өмнө нь хэвлэлээр цацагдаж байсан билээ. Хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй, авлига хээл…

Цааш үзэх
Нийгэм Цаг үеийн мэдээ 

Асашёорюү Д.Дагвадорж: Ер нь тэвчихээ байлаа “Алалцана шүү”

Эрдэнэс тавантолгой”-н Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ хэмээх эр өөрийгөө шатаасан нь өнөөдрийн гол үйл явдал боллоо. Түүний энэхүү үйлдлийг хүмүүс янз бүрээр ойлгож байгаа бөгөөд захиалгатай хэрэг байсан гэж үзэх хүмүүс цөөнгүй байна. Тэгвэл энэ үйл явдлын дараа Асашёорюү Д.Дагвадорж аварга твиттертээ “Ер нь тэвчихээ байлаа. Алалцана шүү” хэмээн бичжээ. Хариуд нь “Аварга аа, тэгэхгүй шүү. Тайван амгалан бай” хэмээн бичсэн нэгний жиргээ харагдана.

Цааш үзэх
Цаг үеийн мэдээ 

Ихэр хүүхдүүдээ алахыг завджээ

Арван сар хэвлийдээ тээж төрүүлсэн хоёр ихэр хүүхдээ ээж нь хөнөөхийг завдсан хэрэг энэ сарын 10-нд гарсан байна. Эл хэргийн талаар тодруулахад, 27 настай А гэх эмэгтэй Хүүхдийн төв сувилалын Дутуу нярайн тасагт хэвтэн эмчлүүлж байсан 25 хоногтой ихэр хүүхдээ угаалтуурын хүйтэн усанд живүүлэх гэж байжээ. Азаар энэ үеэр нь эмнэлэгийн эмч, сувилагч нар амжиж түүний энэхүү үйлдлийг зогсоосон аж. Одоогоор нэг нярайн биеийн байдал хэвийн болсон ч, нөгөө ихрийн бие сайжрахгүй ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Харин хүүхдүүдээ хөнөөхийг завдсан А-г ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид…

Цааш үзэх
Нийгэм Цаг үеийн мэдээ 

НАМЗХ “Эх дэлхийгээ хайрлая” аян эхлүүллээ

Байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалахад иргэн бүрийн үүрэг оролцоо чухал. Тэр тусмаа хүн амын олонхийг бүрдүүлдэг залуучуудын манлайлал ус агаар мэт хэрэгтэй. Үүнийг НАМЗХ соргогоор мэдэрч, нийслэл, 21 аймагт эх болсон байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах аяныг өрнүүлж байна. Уг аяны хүрээнд нийслэлийн иргэдийн хамгийн их аялж, зугаалдаг Туул гол, Богдхан уул, Цэцээ гүний оргил, Чингэлтэй хайрханд  “Эх дэлхийгээ хайрлая” гэсэн уриатай самбарыг байршуулсан байна. НАМЗХ-ноос санаачилсан энэхүү аянд орон нутгаас Архангай аймаг түүчээлэн оролцож, нийт 19 сумын НАМЗХ-ны залуучууд “Эх нутгаа хайрлая” гэсэн уриалга, утга санаа бүхий тэмдгийг  аймгийнхаа байгалийн дурсгалт…

Цааш үзэх
Улстөр Цаг үеийн мэдээ 

Үндсэн хуулийн өөрчлөлт түмэн олны эрх ашгийг тусгаж чадах уу

1992 онд баталсан Үндсэн хуульдаа монголчууд 2000 онд нэмэлт, өөрчлөлт хийсэн. Сайн, муу нэрийг олонтаа дуулсан энэ хуульд цаг үеийн шаардлагаар салхи оруулж, шинэчлэл хийх эрхийг УИХ-ын захирамжийн дагуу ардчилсан анхны Үндсэн хуулийг батлахад оролцсон АИХ-ын депутат, одоогийн УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Д.Цог, С.Баярцогт, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Д.Болд нар болон МҮАН, ИЗНН-ын нийт 9 гишүүнд олгосон. Тэд олон талаас нь ул суурьтай хандаж, эртнээс ард иргэдийн санал хүсэлтийг сонсож, монголчуудынхаа эрх ашиг, ирээдүйд нийцүүлэн урт удаан оршин тогтнох хуулийг шинэчлэн найруулна хэмээж буй.   – See more at: http://chingis.mn/index.php?view=article&type=item&val=2803#sthash.i95wOb92.dpuf

Цааш үзэх
Онцгой мэдээ Улстөр Цаг үеийн мэдээ 

Захын босс С.Сайхансамбуу Баянзүрхээс нэр дэвших үү?

Завхан аймгаас 2008 онд улсын их хуралд ёстой л мөнгөөр бороо оруулаад гарч ирсэн Нарантуул захын босс С.Сайхансамбуу 2012 онд намаасаа ч гарч чадаагүй. Гэтэл түүнийг 2016 онд Баянзүрх дүүргээс нэр дэвшинэ гэсэн шуум тараад байна. Саяхан болж өндөрлөсөн МАН-ын “Бид хамтдаа” аяны хаалтын нэгдсэн үйл ажиллагааны үеэр Баянзүрхийн МАН-ын хорооныхон иргэдтэй хийсэн уулзалтан дээр “Худлаа ярьдаг, хулгай хийдэг хүн бидэнд хэрэггүй. С.Сайхансамбууг явуулаадах. Иргэдийн амьдрал мэддэг, хаялгатай хүн хэрэгтэй” гэж намын гишүүд нь нэхсэн аж. Үүнээс болж С.Сайхансамбуу Баянзүрхэд нэр дэвших гэж ийм яриа гаргалаа хэмээсэн. Гэтэл сүүлд хийгдсэн…

Цааш үзэх