Онцлох бүтээл Урлаг 

“Үргээлэг-2”-ын символист хувирал

Дүр байнгын хувиралд оршдог. Дүр бол хүн. Хором мөч тутамд хүн өөрийг нь өөрчилж, хувиргаж байдаг учрал тохиолдлуудтай нүүр тулж, туулан гардаг. Баяр жаргал, гуниг шаналал, өширхөл хонзогнол, үзэн ядалт, урван тэрслэлт, ер бүхий л хэв шинжээр нөлөөлдөг тэрхүү учрал тохиолдлуудынхаа эрхээр хүмүүс цаг ямагт дараа дараагийн алхмууд руу гишгэлэн гарцгаана. Амьдрал ийм л бүрдэцтэй. Кино эгээ л амьдралын нэгэн адил дүр, дүрслэгдэхүүнийхээ хувиран хөгжих зүй тогтлоор бүтээгддэг. Зүгээргүй гурван жил Прайм пикчерс, кино драмын А группын хамтын бүтээл “Үргээлэг-2” уран сайхны кино дэлгэцэнд шилжсэн өдрөөсөө л эсрэг тэсрэг байр…

Цааш үзэх
Онцлох бүтээл 

Казах түмний домог болсон хүүхнүүд

Өмнө нь би бээр Казах түмний дундаас тодорч гарсан баатар зоригт сайн эрчүүдийн тухай “Казахын дуулиант эрчүүд” хэмээх томоохон нийтлэл бичиж, Казах түмнээс өндөр үнэлгээ авч байлаа. Эрт цагийн баатарлаг сайн эрчүүдээрээ бахархдаг өнөө цагийн казах залуучууд, бүсгүйчүүд дээрхи нийтлэлийг олноороо шейрлэн авч, сайхан сэтгэгдэл үерлүүлж байлаа. Энэ удаад “Казах түмний домог болсон хүүхнүүд”-ийн тухай өгүүлсү. ЭРТНИЙ АМАН ЗОХИОЛД МӨНХӨРСӨН БАЯН СУЛУ Монголчуудын эртний туульс Жангар лугаа нэгэн туульс Казах түмэнд байдаг юм байна. Тэр нь “Огузын баатарлаг туульс” ажээ. Энэхүү домогт Огуз хаан эхийнхээ хэвлийд нарны туянаас бий болж төрсөн…

Цааш үзэх
Онцгой хүн Онцлох бүтээл 

Мисс А.Пүрэвмаа “Сахиусан тэнгэрүүд” номоо гаргалаа

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч , мисс А.Пүрэвмаа Сахиусан тэнгэрүүд нэртэй номоо гаргалаа.”Даль жигүүр” хэмээх нэрээр цахим ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа нэгэнт үүсгэж, зовлон бэрхшээл тохиолдсон олон хүнд урам, итгэл болон гэрэлтсэн үзэсгэлэнт бүсгүйн харуусалтай, гунигтай түүхийг ихэнх уншигчид маань санаж байгаа биз ээ. Тодруулбал мисс А.Пүрэвмаа нь найз зулуугийнхаа харгис үйлдлийн улмаас 4-р давхрын тагтнаас унаж аарцаг нурууны хүнд гэмтэл авч даль жигүүрээ хугалуулсан эмгэнэлт хэргийн хохирогч болсон. Гэвч сэтгэл оюуны тэнхээтэй дайчин бүсгүй маань өөрийн амьдрал ажил үйлсээ бусдын сайн сайхны төлөө зориулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн олон сайхан үйл ажиллагаа…

Цааш үзэх
Онцгой нийтлэл Онцлох бүтээл 

Дэлхийн хамгийн найдвартай машин-VOLVO

1927 оны 4-р сарын 27-нд Шведий Готёнбург хотноо эдийн засагч Ассар Габриелссон, автын инженер Густав Ларссон нар нийлэн Вольво автомашины үйлдвэрийг үүсгэн байгуулжээ. Volvo нь “I roll” гэсэн латин үгнээс гаралтай. Уг машиныг үйлдвэрлэх гол зорилго нь тухайн үед Ассар өөрийн эхнэрээ автомашины ослоор алдсаны улмаас хамгийн найдвартай бат бөх машиныг бүтээж олон хүний амь насыг аврах байсан юм. Вольво нэр нь анхандаа 1915 онд Шведийн төрөл бүрийн тусгай шарик үйлдвэрлэдэг SKF АВ (Svenska Kullager Fabriken AB) компанийн дор тусаа охин компани байдлаар бүртгэгдсэн ба тухайн үед Ассар Габриелссон тус…

Цааш үзэх
Онцлох бүтээл Урлаг 

ХАр сарнайн Амараагийн “Би Монгол Хүн” дууны шинэхэн клип

Зурагтаар хэрүүл, интернэтээр хараал, ордноор өр. Энэ Монгол ер нь яачихав гэх яриа монголчууд бидний өдөр тутмын сэдэв болчихож. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Чихэнд чимэггүй, сэтгэлд тавгүй үгс ард түмний оюун санааг хордуулж, амьдралын төлөөх тэмцлийг доош хийхээс цаашгүй. Тиймийн учир “Монголоороо бахдахуй” буюу Үндэсний үзлийг сэргээн сурталчлах, үндэсний бахдахуйг бадраах их аяныг Хар сарнайн Амраа энэ зуны турш Монгол даяар хэрэгжүүлэхээр болжээ. Тэрбээр сар бүр нэг шинэ клип гаргаж эх түүх, их соёлоо сурталчилж, үндэсний бахдахуйн ухамсрыг сэргээх, түмэн олныхоо сэтгэлийн галыг бадраах “аян дайнд” мордоод байна.…

Цааш үзэх