Онцгой нийтлэл 

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ 9.4 ХУВЬ, ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ 4.8 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2018 онд гүйцэтгэсэн ажлын тайлан, Эрчим хүчний салбарын 2018 оны үйл ажиллагааны дүнг Эрчим хүчний яам болон эрчим хүчний үйлдвэр, компаниудад танилцууллаа. Энэ хуралд Эрчим хүчний яамны удирдлагууд болон эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч 124 компанийн 200 орчим төлөөлөл оролцсон юм. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тушаал гарган 2018 оныг “Эрчим хүч хэмнэлт-Үр ашгийн жил” болгон ажилласан байна. Манай сурвалжлагч  Эрчим хүчний хэмнэлтийн үр өгөөж, салбарын үйл ажиллаганы талаар УИХ–ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Эрчим хүчний…

Цааш үзэх
Онцгой нийтлэл 

Иргэдийн мөнгөөр хөлжиж байгаа барилгын салбарын буглаа болсон “Эко Констракшн”

“Эко Констракшн”-ий захирал С.Нямдаваа гэж ажил хөдөлмөрөөсөө илүү авгай хүүхний асуудлаар олонд танигдсан нэгэн. Сайхан хүүхэн, сайн унаа, хулхи барилга, хууль зөрчсөн үйлдлүүдээр нь түүнийг монголчууд андахгүй болсон. Анх 2002 оноос барилгын салбарт “Эко Констракшн” нэрээр үйл ажиллагаа явуулж эхлэн Баянзүрх хотхон, Баянгол I, II, Маршал таун, Голден парк, Нарлаг, Тэмүүлэл зэрэг 50 орчим чанарын шаардлага хангахгүй, иргэдийн тав тухыг алдагдуулдаг барилгууд бариулж өнөөдрийг хүрсэн. Баригдсан, баригдаж байгаа “Эко Констракшн”-ий барилгууд мэргэжлийн хяналтаар ордог эсэх нь ч эргэлзээтэй. Учир нь улсын байцаагчийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж байгаа хүнд энэ зэргийн хууль…

Цааш үзэх
Онцгой нийтлэл 

ESP гэдэг төвийн хүнд суртал, хариуцлагагүй нь хэрээс хэтэрчээ!!!

Дэлхий нийтээр даяаршихын хирээр тэртээх уулнаас цааш айлгүй гэж, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэдэг цаг аль эрт өнгөрсөн билээ. Талын Mонголын малчин ардын хүүхэд ч хэл усаа сурч, хичээл номондоо шамдвал хойд урд 2 их гүрэн энүүхэнд,  арлын япон, англи, америк гээд бөмбөрцгийн хаа ч хүрч дэлхийн хүн ардаас дутахгүй өндөр боловсрол эзэмшиж, мөн сэтгэл зүтгэл байвал эх орноо хөгжүүлэх боломж бүрдсэн. Харин энэ цаг үед гадаадын их дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй хүүхэд залуус өдрөөс өдөрт олширч байхад тэдэнд чөдөр тушаа болсон  “ESP Center”  гэх байгууллага боловсролын салбарт…

Цааш үзэх
Онцгой нийтлэл Онцгой нийтлэл 

Туул гол өмхийрч сэлбэ гол ширгээд дууслаа

Хатан туул гол минь томоохон бохирын суваг болжээ Хоёрхон жилийн өмнө дэлийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар хамгийн их бохирдсон голуудын жагсаалтын эхний тавд туул гол орж байсан юм. Харин өнөөдөр энэ тоо бараг тэргүүлэх хэмжээний болсон гэдэгт эргэлзэх хэрэггүй болов уу. Нийслэлчүүдийн ундны усыг нийлүүлдэг туул гол маань бохирын томоохон суваг болон хувирчээ. Дэргэдүүр нь өнгөрөхөд өмхий ханхалж дээрээс нь харахад ногоорон харагдах энэ гол өнөөдөр бидний уух усыг хангаж байгаа гэхэд амьд явах баталгаа энэ мэт зөрчигдөж байгаа хэрэг юм. Налайхын төв цэвэрлэх байгууламж өнөөдөр арай ядан ажиллаж…

Цааш үзэх
Онцгой нийтлэл Онцгой нийтлэл 

“ЛАТИФ” САНГИЙН ТЭРГҮҮН, СТА ДУУЧИН Л.БАЙЗАДА:ШҮҮМЖЛЭХ БИШ ХАМТРААД АЖИЛЛАЯ Л ДАА

-“Латиф” сан 2015 оныг яагаад “Сайн үйлсийн жил” болгон онцолсон юм бэ? -“Латиф” сан байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Өдгөө энэ санд санаа сэтгэл нийлсэн хорь гаруй уран бүтээлчид ажилладаг. Үүнээс зууны 90 хувь нь залуучууд. Тэр утгаараа залуучуудын төлөвшил, хүмүүжлийн талын ач холбогдолтой гэж үзэж “Сайн үйлсийн аян”-ыг эхлүүлээд байгаа юм.Өнөөдөр нийгэмд бусдын тусламж хэрэгтэй байгаа олон хүмүүст өөрсдийн боломжоор туслахаар энэ ажлыг эхлүүлээд гурав, дөрвөн сар боллоо. Мэдээж одоо үр дүнгийн талаар ярих цаг нь бишээ. Он дуустал явагдах ажил учраас өнөөдөр эртдэнэ. Энэ бол бидний хувьд шинэ…

Цааш үзэх
Онцгой нийтлэл Онцгой нийтлэл Онцгой хүн 

Пол Уолкер: Би ер нь бүх л машиныг унадаг гар шүү \Furious 6 цувралыг гарч байх үед хийсэн ярилцлага \

Fast & the Furious цувралын гол дүрд Brian O’Conner хэмээх халхавч хийсэн цагдаагийн дүрээр бид түүнийг мэддэг болсон билээ. Тэрээр автомашины үнэнч фанат бөгөөд кинонд тоглохоос бусад цагаа ихэвчлэн машинтай өнгөрүүлдэг байсан нь кинон дээр гардаг дүрээс хол зөрүүгүй гэдгийг гэрчилнэ. Түүний дурсгалд зориулан Furious 6 цувралыг гарч байх үед нь хийж байсан ярилцлагийг та бүхэнд хүргэж байна. Та бүхэн энэхүү ярилцлагаас түүний амьдрал дээрх бодит сонирхол болон дуртай машин, хийх дуртай зүйлс зэргийг унших боломжтой. 2015 оны 4 дүгээр сарын 10-нд Hunnu Cinema-д нээлтээ хийх Fast & Furious 7…

Цааш үзэх
Онцгой нийтлэл Улстөр 

Н.Алтанхуяг “Аймшигт” үнэнийг дэлгэлээ

Улс төр гэгч эрх мэдлийн тавцанд өдөр шөнөгүй тэмцэл өрнөж байдгийг бид бэлээхэн харж байдаг. Гэвч ард түмний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож байгаагаас илүү “Аймшиг” тэнд буй болсон гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дэлгэжээ. Өмнө нь улс төрд тийм явуулга, ийм ятгалага, ийм хуйвалдаан, тийм ч худал цуурхал тархаж, явж байна гэдгийг чихээ дүнгэнэтэл сонсож, хэлээ хаттал ярьдагсан. Гэвч хөшигний цаадах амьдрал тийм биш аж. Түүний ярилцлагын тухай жиргээнүүд аль хэдий твиттерчдийн сэдэв болж. Харин фэйсбүүкчид хэлсэн үг болгоноор нь постолж байна. Сэтгүүлчид ам уралдуулан ярьж байна. Хүмүүс ч утас…

Цааш үзэх
Онцгой нийтлэл Онцгой нийтлэл 

Ардын уран зохиолч П.Бадарч: Үүнээс цааш хүний нутаг гэж бодохоор нисч яваа шувуудыг хүртэл харамлах сэтгэл төрдөг

Ярилцсан Г.НЯМГЭРЭЛ “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Застав минь баяртай”, “Эх орны хилээс” зэрэг хилчдийн аялах дуртай олон сайхан дууны шүлгийг Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч тэрлэсэн гэдгийг эрхэм уншигч та андахгүй биз ээ. Бид энэ удаагийнхаа дугаарын зочны хүндэт хоймортоо түүнийг урин ярилцлаа. -Юуны өмнө хүсэлтийг минь хүлээн авч ярилцлага өгөхөөр болсонд маш их баярлалаа. Яриагаа Овоотын отрядын ногоон малгайт болсон түүхээс тань эхэлмээр санагдлаа? -1971 онд тодорхой хийсэн ажилгүй явж байгаад зохиолч Зон Пайжингийн Баттулгатай таарлаа. Намайг харж байснаа, “Чи ерөөсөө хил яв. Тэнд очиж амьдрал үз. Сайхан шүлэг…

Цааш үзэх
Нийгэм Онцгой нийтлэл Халуун сэдэв 

Х.Бээжин: Ерөнхийлөгчөөс бидэнд хариу өгөхгүй бол хуурай өлсгөлөн зарлана

“Босоо хөх Монгол”  бүлгэм, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн сар шинийн баяраар өлсгөлөнгөө зогсоосонгүй.  Өчигдөр шөнө тэднийг Чингэлтэйн цагдаа, эмч нар тараахыг оролдсон ч чадаагүй аж. Энэ талаар “Босоо хөх Монгол” бүлгэмийн ТУЗ-ийн гишүүн Х.Бээжинтэй ярилцлаа. -Та нарын шаардлагыг төр засгийнхан хүлээж авсангүй юү. Гацууртын ордын  асуудлыг түр хойшлуулсан байна шүү дээ? -Бидний шаардлагыг хүлээж авсангүй. Гацууртын ордын 20 хувийг төр эзэмших эсэх асуудлыг хойшлуулсан нь  заль мэх гэж үзэж байна.  Энүүнийг буцаалаа гэж хуураад “Урт” нэртэй хуулийн журамд өөрчлөлт орууллаа. УИХ-ын дарга битүүний өдрийн орой энэ талаар тодорхой хэлсэн. Тэр…

Цааш үзэх