Монгол бахархал 

Ой тогтоолт, түргэн уншилтын багш Б.Мөнхболд: Манай сургалтын гол давуу тал бол үр дүн юм

юуны хөрөнгө оруулалт гэдэг хамгийн чухал зүйл болохыг манай уншигчид сайн мэдэж буй биз ээ. Тэгвэл “Оюуны матриц” академи Монгол хүний оюун ухааныг улам бүр  хөгжүүлэхээр, Монголчуудынхаа оюун сэтгэхүйд улам их хөрөнгө оруулалтыг хийхээр шамдан ажиллаад багагүй хугацаа өнгөрч буй юм. Тус академийн Ой тогтоолт, түргэн уншилтын багш Б.Мөнхболдтой уулзаж, ярилцсанаа хүргэж байна. Оюун ухааныг дээдлэдэг эрхэм уншигч танд сонирхолтой байх болов уу. –Танай “Оюуны матриц” академийг байгуулагдаад  2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буйг мэдэх юм. Ер нь ийм академи байгуулах болсон нь нэг  талаас нийгэм дэх эрэлтэд тулгуурласан…

Цааш үзэх
далд ертөнц Монгол бахархал 

Ноён уулыг хөндөж болохгүйн таван шалтгаан

Арав гаруй жилийн өмнөөс ард олноо сэрэмжлүүлэх үүднээс “Хаадын хараал” http://sonin.mn/news/blog/44294 ,  “Хаан хор” http://www.sonin.mn/news/politics-economy/41407, “Ноён уулаа нурааж байгаль орчноо хордуулах уу”  http://sonin.mn/news/politics-economy/50268  “Ноён уулыг ухаж болохгүйн учир” http://sonin.mn/news/blog/55910  хэмээх цуврал нийтлэл бичиж, sonin.mn сайт, “Зууны мэдээ” сониноор уламжлан  толилуулж байсныг маань уншигч түмэн  маань санаж байгаа болов уу. Их эзэн Чингис хаан цагтаа “Өмнө зүг Тангуд улс байгааг өглөө болгон надад сануул” хэмээн зарлигдаж байсан шиг Ноён уулыг ухаж хөндвөл нүүрлэх аюулын талаар түмэн олондоо дахин дахин сануулж нурших нь мунхаг миний үүрэг хэмээн ойлгодгийн хувьд энэ асуудлыг нухацтай…

Цааш үзэх
Монгол бахархал Спорт 

2012 оны сонгуулийн үр дүнд Ардчилсан нам олонх болж, Засгийн газраа байгуулж байсан цаг саяхан. Гэхдээ МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан гэдгийг энд дурьдах хэрэгтэй байх. Тэр засгийн газар нь “Шинэчлэлийн” гэх гоё тодотголтой. Өөрсдөө ч болохгүй, бүтэхгүй болгоныг шинэчилж, сайжруулна гээд л сайхан ярьж байж билээ. Уг нь тэд болохгүй байгаа, алдаатай зүйлсийг шинэчилж, сайхан болгоно гэж ярьснаас биш болж байгааг нь өөрчилж, өөрсөддөө хэрэгтэйгээр шинэ болгоно гэж яриагүй шиг санагдах юм. Гэтэл Н.Алтанхуяг Ерөнхий сайдтай “Шинэчлэл”-ийн тодотголтой Засгийн газрын “хөлөг онгоц” живэхээс өмнө буюу 2014 оны 10 сарын 11-нд 327 дугаартай тогтоол гаргаж, Мэргэжлийн хяналтын байгууллагаас Санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг нь салгаж аваад, Засгийн газарт шилжүүлсэн байдаг. Засгийн газарт ч юу байх вэ дээ, Сангийн яам руу аваачаад “наачихсан” хэрэг. Ердөө л нэг тогтоолоор Монгол Улсыг санхүүгийн хяналтгүй болгочихсон гэсэн үг. Мэргэжлийн хяналтын газраас нэгхэн хэлтсийг Сангийн яаманд нийлүүлээ л биз, тэрний төлөө санхүүгийн хяналтгүй болно гэж юу байх вэ гэж эрх мэдэлтнүүд тайлбарлах байх. Гэтэл нэгдүгээрт, Засгийн газрын энэ тогтоол өөрөө хүчин төгөлдөр бус. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд төрийн бүх хяналт нэгдмэл байна гэж заасан байдаг. Энэ заалтыг зөрчсөн. Хоёрдугаарт, мөн хуульд “Санхүүгийн хяналт шалгалт нь хараат бус хөндлөнгийн байна” гэсэн заалтыг ч бас зөрчөөд байгаа талаар албаны хүмүүс хэлж, ярьж байна. Дээрээс нь Сангийн яам санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийг өөртөө авснаар энэ чиглэлийн бүх байцаагчийн хөндлөнгийн хяналт хийх эрхийг нь хурааж аваад, дотоод аудит руу шилжүүлсэн байгаа юм. Хуучийн санхүүгийн байцаагч байсан бол Сангийн яам руу очсоноор дотоод аудитын мэргэжилтэн болсон гэсэн үг. Гэтэл дотоод аудит гэдэг байгууллагын даргаас шууд хамааралтай үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд өөрсөддөө дотоод аудит хийнэ гэвэл л хянаж, шалгана л даа. Манай улсад өөрийгөө, эрх мэдэлтэй хамсаатан саднуудаа шалгуулах гээд зогсч байх үнэнч шударга сайд байх уу. Ёстой үлгэрийн далай. Ингэж л хөндлөнгийн хяналтыг үгүй хийж, байцаагч нарыг зүгээр л даргын шийдвэр харсан “утсан хүүхэлдэй” болгочихлоо. Үүнийг Монгол Улс бүхэлдээ санхүүгийн хяналтгүй болчихлоо гэж хэлэхээс өөр яах юм. 2003 оноос өмнө Монгол Улс хяналтын нэгдсэн тогтоолцоогүй байсан. Өөрөөр хэлбэл, яамдууд нь өөрсдөө хяналтаа барьдаг байж. Тухайлбал, эрүүл ахуйн чиглэлээр Эрүүл мэндийн яамнаас хил гааль дээр хяналт тавьдаг. Малын эрүүл ахуй, хил хорио цээртэй холбогдолтой хяналтыг Хүнс, хөдөө аж ахуй яамнаас гардаг байсан. Энэ үед хилээр орж ирсэн хүн 4-5 хяналт дамждаг байсан. Энэ бол 4-5 хүнтэй бүгдтэй нь эвтэйхэн харьцахгүй бол хил нэврэх гэдэг хүнд байсан гэсэн үг. Харин 2003 оноос энэ бүх хяналтыг нэгдсэн тогтолцоонд оруулж, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт бөөгнөрүүлсэн. Энэ бол улс оронд хэрэгтэй шинэчлэл байсан. Гэтэл “Шинэчлэлийн” тодротголтой Засгийн газар нэгдсэн хяналтаас нэг хэсгийг салгаж аваад, санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлснээр шинэчлэл биш ухралт хийлээ. 2003 оноос өмнөх систем рүү ухарсан гэсэн үг. Үүнээс нь болоод улсын хэмжээнд 170 гаруй байцаагч ажилгүй болоод л үлдлээ. Яах вэ, 10, 20-хон хүн ажилтайгаа үлдсэн л юм шиг байна билээ. Бусад “лааз өшиглөгчид”-ийн эгнээнд нэгдэхгүй юу. Дээрээс нь Санхүүгийн хяналтын байцаагчийн Төрийн хяналт шалгалтын хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу акт бичдэг, торгууль тавьдаг, алдаа дутагдлыг нь хянадаг энэ хараат бус ажилладаг хяналтыг байхгүй болгосон. Өнөөдөр Монгол Улсад төсвийн хөрөнгийг идсэн уусныг шалгадаг, илрүүлдэг, шүүх хяналтын байгууллагад шилжүүлдэг тэр хяналт үгүй болчихлоо. Шинэчлэл нэрийн дор хийсэн энэ ухралт бүхэлдээ хууль бус байсныг олон ч баримтаар нотолж байгаа. Ядахын мууд л энэ тогтоол нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдэж, хүчин төгөлдөр болоогүй. Дээрээс нь энэ тогтоолыг хэрэгжүүлж, санхүүгийн хяналтыг Сангийн яаманд аваачиж “наасан” хүн нь ердөө л Сангийн дэд сайд С.Пүрэв байж. Энэ мэтээр “но” их байгаа. “Шинэчлэл”-ийнхэн юуны учир санхүүгийн хяналтын тогтолцоог өөрсдийн мэдэлд авав гээд хардаад, элдэв бондтой холбоод явбал хардах зүйл ч их байна. Нэгдсэн хяналтыг “устгах” хоёр дахь дайралт “Шинэчлэлийн” Засгийн газрын “амьсгал хураах”-аасаа өмнө хийсэн энэ хууль бус “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газар өөрчлөх байх гэж олон хүн найдаж байсан байх. Тэр хүрээнд ч хандах ёстой газар нь хандаж, багагүй хөөцөлдсөн юм билээ, зарим хүмүүс. Гэтэл юун шийдэж өгөх. Дараагийн дайралт ирж, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын малын эрүүл мэндийн хяналт, шалгалтын чиг үүргийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа Мал эмнэлэг, үржлийн газар шилжүүлэхээр улайрч эхэллээ. Мал эмнэлэг, үржлийн газрын ерөнхий чиг үүрэг нь малын үүлдэр угсааг сайжруулах. Малын өвчлөлд анхаарч, эрүүл байлгах чиглэлээр ажиллах ёстой. Албан бусаар тайлбарлавал нэг иймэрхүү. Ийм газрын “бөөр”-нд л бүхэл бүтэн хяналтын тогтолцоог аваачиж “наах” гэж дайрч байна шүү дээ. Хэрвээ энэ шийдвэр гарах юм бол Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газар, Хилийн хорио цээр, хяналтын газар гэсэн том газар хэлтэс тэр “мал үржүүлэгчид” рүү тэр чигээрээ явах болчихоод байгаа тухай мэргэжлийн хүмүүс хэлж байна. Мал эмнэлэг, үржлийн газар бол ердөө л малын өвчлөлтэй холбоотой асуудлыг хариуцдаг. Гэтэл малаас хүнд дамждаг өвчлөл гэж байна. Үүнийг “Шийдлийн” тодотголтой Засгийн газрын нөхдүүд мартсан бололтой. Уг нь мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоонд байснаараа малын болоод малаас хүнд халдах өвчлөл, цаашлаад малын эрүүл ахуйн асуудлыг нийтээр нь хянаж байгаа. Гэтэл энэ хяналтыг нэгдсэн тогтолцооноос салгаснаар олон байцаагч ажилгүй болж магадгүй. Яг л санхүүгийн хяналтын тогтолцооны “амыг барьж”, Сангийн яаманд нийлүүлсэн шиг л юм болно. Магадгүй малын өвчлөл хариуцсан хэдэн байцаагч нь ажилтайгаа үлдээд бусад “лааз өшиглөж” ч болох юм. Ийм л байдал руу аваачиж хийх гээд байна. Ердөө л Засгийн газрын нэг тогтоолоор л Мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцооны нэг хэсгийг “имтэлж” авах гээд байна гэдгийг дахиад хэлье. Аль хэдийнэ санхүүгийн хяналтын тогтолцоог салгачихсан. Одоо малын эрүүл мэндийн хяналт, шалгалтын чиг үүргийг салгаж авна гэж байгаа. Тогтоолын төсөлд дурьдсанаар бол малын эрүүл мэндийн хяналт, шалгалтын чиг үүргийг шилжүүлсэнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын малын эрүүл мэндийн хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг 5 орон тоог Мал эмнэлгийн үржлийн газарт шилжүүлэхийг даалгах юм байна. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 8, Буянт-Ухаа Олон улсын боомтын 7, дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн 33 орон тоог ч мөн “үржүүлэгчдийн” эгнээ рүү “цөлөх” талаар заагаад өгчихжээ. Энэ хүмүүсээс хэд нь ажилгүй болж, “лааз өшиглөх”-ийг хэн мэдлээ. Ингэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх нэг том газрыг бага багаар тарааж, бутраагаад байвал Ерөнхий газар гэх тодотголтой яваад яана. “Шинэчлэл”-ийн гэх тодотголтой Засгийн газар мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо руу бүдүүлгээр халдах эхлэлийг өнгөрсөн жил тавьсан. Тэгвэл энэ жил “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газар дахиад л мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо руу ээлжит дайралт хийж, нэг хэсгийг нь салгах нь. Цаашлаад ямар чиг үүргийг нь аль яам, газар руу салгахаар улайрах юм, бүү мэд. Эх сурвалж: www.TODAY.mn

MN25-р суваг телевизээс зохион байгуулсан “Миний гэр” реалити шоунаас төрөн гарсан “Sync” хамтлагийнхан сүүлийн үед фэнүүдээ багагүй хүлээлгэж байгаа ч тус хамтлагийн ахлагч Б.Мөнх-Оргил спортын олз омог дүүрэн явна. Тэрбээр энэ сарын эхээр Болгар улсад болсон Олон Улсын Таеквондогийн насанд хүрэгчдийн 19 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртжээ. Оргилын хувьд 18 жил энэ спортоор хичээллэж байгаа бөгөөд өөрийн клубийг байгуулж, шавь нараа бэлтгэж байгаа юм. Мөн дан ганц спортоор амжилт гаргаагүй, түүний ахалдаг “Sync” хамтлаг өдгөө рок попын ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн, өөрсдийн хүрэээллийг бүрдүүлж чадсан…

Цааш үзэх
Монгол бахархал Онцгой бүтээл 

Энэ цагийнхны гарт устсан 130 жилийн түүхтэй Эх дагинын дуган

Өмнөх дугаартаа бид “Эх дагинын дуган буюу бидний хэлж заншсанаар МУГЖ Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургуулийн байрны өнөө цаг хүртэлх үүх түүхийг товчхон тоймлон хүргэсэн билээ. Энэ Циркийн сургуулийн байр шатсанаар зөвхөн Монголын циркчдийн түүхэн замналыг өгүүлсэн архив устаад зогсохгүй, Монгол орон Манжийн дарлалаас ангижирч төр улсаа сэргээн мандуулсан 1911 оны түүхийн нэгэн гэрч “шатсанд” халаглаж буй юм. Мөн Ардын хувьсгалын үед зэвсгийн агуулах болж, хэлмэгдүүлэлтийн он жилийг нуруун дээрээ тээж ирсэн байгууламж билээ. Ийм байгууламжийг хадгалж хамгаалж чадаагүйд энэ цагийнхны гол буруу нь оршиж буй юм. Учир нь бид өмнөх…

Цааш үзэх
Монгол бахархал Спорт 

“Цэнхэр үст” Э.Цэрэн чадлаа, баяр хүргэе

Цахим ертөнцөд “цэнхэр үст” нэрээр алдаршсан Э.Цэрэн хатагтай Монгол хүний эр зориг, тэсвэр хатуужлыг харуулан ертөнцийн мухар хойт туйлд нохойн чаргаар аялж эх орныхоо далбааг мандуулан бариандаа амжилттай ирсэн билээ Энэ аялалд  Монгол Улсаас анх удаа, тэр тусмаа эмэгтэй хүн оролцож буй нь “Цэрэн Турс” ХХК-ийн захирал Э.Цэрэн юм. 1960 оноос хойш жил бүр зохиогдож буй энэхүү аялалд дэлхийн хэдэн арван орны төлөөлөл хаски үүлдрийн нохойгоор оролцдог бөгөөд тэсгим хүйтэн Скандинавын хөндийд цаг агаарын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд, замын бартаа, цас мөсний гулгаа хальтиргаа тааварлашгүй нөхцөл байдлаар дүүрэн өрнөдөг байна. Нохой чарганы аялалд…

Цааш үзэх
Монгол бахархал Онцгой нийтлэл 

Амбий… Амбий… Амь, амин, амины гэсэн утгатай үг юм л даа.

Найдангийн ГАНХУЯГ (Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор) Амбий… Амбий… Амь, амин, амины гэсэн утгатай үг юм л даа. Амины хайртай шавь минь! Ард олныхоо амин хайртай жүжигчин минь! Бүтэн бие чинь алдарсан ч бүтээсэн дүрүүд нь түмнийхээ сэтгэлд мөнхөрч үлдлээ дээ. Амбийтай уулзсан хүний дотор сэтгэл гэрэлтэж, Амбийгийн алиа хошин яриаг сонссон хүн баяр жаргалаар бялхдаг юм. Өөрөө гэрэлтэж явахын хэрээр гэрэлтүүлэгч нэгэн байлаа. Гэрэлтүүлэгч гэснээс Амбийгийн аав “хар” Цэвэгсүрэн гуай Дорнодын театрын тайзыг насаараа гэрэлтүүлсэн гэрэлтүүлэгч ажилтай хүн байлаа. Хөлд орохоосоо л аавынхаа хормойноос зүүгдэж, аавтайгаа хамжиж…

Цааш үзэх
Монгол бахархал Онцгой мэдээ 

Морин жилийн онцлох алдартнуудын жагсаалт

Энэ сар шинийн баярын нэгэн чимэг, сонирхол татсан үйл явдал нь Монголд анх удаагаа зохиогдсон “Цэнхэр хадагны ёслол” байлаа. Улс төр, нийгэм, урлаг соёлын алдартнууд, олны танил хүмүүс “Цэнхэр хадагны ёслол”-д үндэсний хувцсаараа гангаран оролцож тухайн жилийнхээ өнгийг тодорхойлсон. Хэт хутга, хээнцэр хувцсаараа гоёсон алдартнууд хөөрөг зөрүүлэн хууч хөөрч олны анхаарлын төвд нэгэн үдшийг өнгөрүүлсэн билээ. “Цэнхэр хадагны ёслол”-ыг жилээс жилд утга төгөлдөр болж, монголчууд сар шинэдээ зэхсэн гоёл зүүсгэлээ өмсөн уулзаж, сайныг бэлгэдэн ярьж хөөрч суудаг, тухайн жилийнхээ сар шинийн гоёлын хэв маягийг тодорхойлдог Үндэсний хэмжээний ёслол хүндэтгэлийн ажиллагаа…

Цааш үзэх