“MAAZ” хамтлагийн товч танилцуулга Тус хамтлаг нь 2012 онд анх Guys хамтлагийн дуучин А.Төгсбаяр /МУСТА/ продюсер,  “REC records”- ийн хөгжмийн найруулагч Г. Хишигбүрэн нар “IMAGINATION film”-ийн дэргэдэх “MAAZ” хамтлагийг байгуулсан байна.

Хамтлагийн гишүүд нь Соёл Урлагийн Их Сургуулийн тайз дэлгэцийн урлагийн жүжигчиний ангид суралцдаг бөгөөд урд өмнө “Хэцүү анги”- аас үүсэлтэй найзууд юм.

“MAAZ” хамтлаг нь өөрийн гэсэн өнгө аястай, Тэд марзан төрхөөрөө өнөөгийн рок попын ертөнцөд хүч төрөн гарч ирж байгаа нь хүүхэд залуусын сонсох дуртай дуу болон клипүүдийг ээлж дараалуулан гаргаж ирсээр байгаа юм.

Тус хамтлагийн уран бүтээлээс дурдвал “Би дуралмаар байна”, “Syindrom”, “Cургууль минь баяртай”, “Би дурлажээ”. зэрэг уран бүтээлүүд үзэгчдийн хүртээл болсон.  “Би дурлажээ” дууны клипийг F-studio д бүтээсэн аж.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.