Онцгой мэдээ 

Хоймор нутгийнхан “Хотгойдын хурд -4” наадмын нээлтийн ёслолоо шөнө хийнэ

-УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн санаачлагаар Мөрөнд 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэв- Мөрөн хотын 210 жилийн ой, Хотгойдын хурд 4 наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн хөл бөмбөгийн талбай  болон  баяр наадмын төв талбай, мөн шинээр байгуулсан “Гэрэлт гудамжийг” олон улсын стандартад нийцсэн орчин үеийн гэрэлтүүлгээр тоноглолоо. Энэ ажлыг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн санаачилга дэмжлэгээр нийт 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ нь зөвхөн баяр наадмын үйл ажиллагаанд өнгө гэрэл нэмээд зогсохгүй Хөвсгөлчүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд залуучууд ая тухтай орчинд спортоор хичээллэх,…

Цааш үзэх
Онцгой нийтлэл 

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ 9.4 ХУВЬ, ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ 4.8 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2018 онд гүйцэтгэсэн ажлын тайлан, Эрчим хүчний салбарын 2018 оны үйл ажиллагааны дүнг Эрчим хүчний яам болон эрчим хүчний үйлдвэр, компаниудад танилцууллаа. Энэ хуралд Эрчим хүчний яамны удирдлагууд болон эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч 124 компанийн 200 орчим төлөөлөл оролцсон юм. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тушаал гарган 2018 оныг “Эрчим хүч хэмнэлт-Үр ашгийн жил” болгон ажилласан байна. Манай сурвалжлагч  Эрчим хүчний хэмнэлтийн үр өгөөж, салбарын үйл ажиллаганы талаар УИХ–ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Эрчим хүчний…

Цааш үзэх
Онцлох нийтлэл 

Д.БАТЗОРИГ: ТҮРЭЭСИЙН ЗОРИУЛАЛТААР 1562 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИГДАЖ БАЙНА

Улаанбаатар болоод орон нутагт баригдаж буй түрээсийн орон сууцны барилга угсралтын явцын талаар Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Батзоригтой ярилцлаа.  -Одоогийн байдлаар Түрээсийн орон сууцны барилга Улаанбаатар хотоос гадна орон нутагт баригдаж буй. Аль аймагт хичнээн айлын орон сууц баригдаж байгаа вэ? -Засгийн газрын 2018 оны “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 81 дүгээр тогтоолын дагуу санхүүжилтгүйн улмаас зогсоод байсан Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдаж буй 135 айлын орон сууцны барилга угсралтын ажил, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 120…

Цааш үзэх
Улстөр 

ГЕРМАНЫ ШҮҮХ Б.ХУРЦЫГ ЦАГААТГАХ ШҮҮХ ХУРАЛД Н.ЭНХБАЯР, Ц.НЯМДОРЖ, Л.ЭРДЭНЭЧУЛУУН НАРЫГ ДУУДАХ УУ

УЛСТӨР НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГ УУЛ УУРХАЙ ENTERTAINMENT ДЭЛХИЙ ДАХИНД МАНАЙ 76 Одоогоос найман жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 27-ны өглөөний 10 цагийн үед Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурц өнгөрсөн сарын сүүлээр Герман Улсын шүүхийн байгууллагаас суллагдан эх орондоо ирсэн. Түүнээс энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар мэдэх хүн тун ховор. Тэрбээр ирмэгцээ АТГ-ын дэд даргаар, дараа нь Тагнуулын ерөнхий газрын даргаар ажилласан тэрбээр 2017 оны арваннэгдүгээр сард буюу ажлаа өгсний дараахан телевизийн ярилцлагад оролцохдоо өөрт нь холбогдох эл хэргийг “түдгэлзүүлсэн гэж ойлгосон” хэмээн ярьсан. Эх сурвалжаас авсан…

Цааш үзэх
Улстөр 

Төрийг хүчгүйдүүлж буй тэрбумтан түшээд буюу ЖДҮ-чин гишүүд

Манай Монгол ер нь их амар амгалан улс  юм. Ард түмэн маань ч үнэхээрийн аядуу зөөлөн голдуу хүмүүс ажээ. Учир юу хэмээвээс хоёр гуравхан жилийн өмнө гуйж гувшсаар УИХ-д сонгогдсон хүмүүс нь төрийн, түмний хөрөнгөөс улайм цайм хулгай хийчихээд байхад ард түмэн тоохгүй л сууж байдаг. Нөгөөдүүл нь ч цайрчихсан. Гуян дээрх “гурил”-аа ч гөвөхгүй. Эрхэм гишүүд хэдэн арваараа, хүн тус бүр  ЖДҮХС-гаас 950 сая, түүнээс дээш тэрбум гаруй төгрөгийг туучихлаа. Тэр нь баригдлаа. Хуулийн байгууллага шалгаж үзээд гэмт хэрэг гэж үзэв. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ-д санал орууллаа. Гэвч…

Цааш үзэх
Онцгой мэдээ 

УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн 10:00 цагт нээлтээ хийнэ. Мөн УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 06-ны баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт; Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.03.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/; Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/; Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрүүл мэндийн…

Цааш үзэх
Улстөр 

ЕРӨНХИЙ САЙДУУД БА АТГ

Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд, өдгөө Шведийн Вант Улсад суугаа Монгол Улсын элчин сайдын албыг хашиж буй М.Энхсайхан уржигдар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хандаж ил захидал бичсэн. Түүний захидлыг товчлон хүргэвэл “Өөрт тохиолдсон явдлаас харахад АТГ өөрт ногдсон үүрэгт ажлаа хийх гэж эрмэлздэг, харин тэднийг дээрээс нь улс төржүүлэх гэж оролдоод байна уу даа гэсэн сэтгэгдэл төрөв. Ийм нөхцөлд авлигатай хийх тэмцэл үр дүн муутай байх нь ойлгомжтой. Ерөнхий прокурор таныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу прокурорууд нь хараат бус, бодит байх, төрийн бусад байгууллагынхаа ажилд саад учруулахгүй зохицож…

Цааш үзэх
Байгаль экологи 

Хөвсгөлийн газар нутгийг бүхэлд нь лицензгүй талбар болгомоор байна

Монголын Швейцари хэмээгдэх Хөвсгөл аймаг  байгалийн асар их нөөц баялаг, өвөрмөц тогтоц, үзэмж тансагаараа дэлхийд гайхагдаж, бизнесийнхэн болон аялал жуулчлалынхны  анхаарлыг зүй ёсоор татаж байна. Иймээс ч сүүлийн хорь гаруй жилийн турш хувийн олз ашгийн төлөө энэ сайхан онгон дагшин нутаг руу улайран дайрах гадаад, дотоодын доншуур наймаачдын цуваа тасарсангүй. Монгол улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийд 22 дугаарт бичигддэг бол амьдарлыг тэтгэгч тэрхүү  нөөцийн 70 хувь нь Хөвсгөлд бий. Энэ утгаараа Хөвсгөл аймаг нь монголчуудын ирээдүйг тодорхойлдог онцлогтой. Өдгөө дэлхийн нийт хүн амын 47 хувь буюу 2.6 тэрбум хүн ундны…

Цааш үзэх
Нийгэм 

Бэлхээс Сэлх хүрэх замд шар усны үер бууж, нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Хаврын улирал эхэлж агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөрлөсөн цас хайлан зарим газарт шар усны үер болох эрсдэлтэй байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг БЭЛХЭЭС СЭЛХ явах замд шар усны үер болж үүний улмаас замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Замын цагдаагийн алба, Онцгой байдлын алба болон бусад холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд өчигдөр оройноос эхлэн нийтийн тээврийн хэрэгсэл зорчихыг хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна. Иймд энэ чиглэлд зорчиж буй иргэдийг анхаарал болгоожтой замын…

Цааш үзэх
Гадаад мэдээ 

В.Путиний тухай улс төрөөс ангид 10 баримт

Дэлхийн улс гүрнүүдийн төр засгийн тэргүүлэгчид В.Путинд дөрөв дэх удаагаа ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, мэндчилгээ илгээж эхэллээ. Тодруулбал, Казахстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев, БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын цахилгаан ирүүлжээ. Мөн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах Аль Сиси, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Киргизстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков, Армены Ерөнхийлөгч Серж Саргсян, Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко нар мэндчилгээ илгээсэн байна. Харин АНУ, Их Британи, Герман, Франц тэргүүтэй барууны орны төрийн тэргүүнүүд баяр хүргээгүй аж. Ингээд ОХУ-ын төрийн тэргүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдоод байгаа В.Путиний тухай улс төрөөс ангид 10…

Цааш үзэх